Брэд Питт: Аз жаргалыг холоос бус ойроос хай
2015-10-23

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтийн “Vogue сэтгүүлийн ирэх сарын дугаарыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Бид бүгдээрээ мэдэж байгаа. Анжелина Жоли та хоёрын хайр хэрхэн үүссэн гэдгийг. Та хоёр 2005 онд дэлгэцнээ гарсэн “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглосныхоо дараа л холбоо тогтоосон. Харин нэг гэр бүлийн хоёр, хоёр гайхалтай уран бүтээлч болон зургаан хүүхдийн эцэг эх 10 жилийн дараа “By The Sea” кинонд дахин тоглож байна. Ямар байна даа?

-Гайхалтай гэх үг багадаж байна. Бидний хайр ийм удаан үргэлжилнэ гэдгийг тэр өдөр үнэхээр мэдээгүй. Салхи надад Жолиг өгсөн. Би Жолид анхны харцаар дурласан. Хэрвээ бид тагнуулчийн тухай кинонд хамтран тоглоогүй байсан бол одоо зүгээр л танилууд байх байсан байх. Бид учрах ёстой, би түүнийг хайрлах ёстой гэдгээ өчигдөр бус 10 жилийн өмнө мэдсэндээ баяртай байна. Би анх хараад л Жолиг гайхалтай ээж, гайхалтай эхнэр болно гэдгийг мэдсэн.

 

-Та хоёр “Ноён, хатагтай Смит” киноноос л өмнө алдартай болчихсон байсан. Та киноноос өмнө Жолиг ганц удаа эрэгтэй хүний нүдээр харж байгаагүй гэж үү. Жоли бол гоо үзэсгэлэнгийн сахиусан тэнгэр бус уу?

-Харин хожуу энэ бүхнийг мэдсэндээ харамсаж байна. Хэрвээ цаг хугацааг буцаавал би Жолитэй эртхэн танилцаж, хайрлах байсан. Гэхдээ одоо харамсахгүй байна. Бид хангалттай олон сайхан өдрийг өнгөрүүлсэн. Бидний хайр мөнх. Энэ бүсгүйгээс болж миний нүд сохорчихсон. Ямар ч гоо үзэсгэлэн, ямар ч анхилам үнэр миний нүдийг нээхээ нэгэнт өнгөрсөн.

 

-Таны яриаг сонссон чинь нэг л харуусал мэдрэгдээд байна. Жолигийн биеийн байдалдтай холбоотой олон мэдээлэл гарч байна. Үнэн гэж үү?

-Үгүй дээ. Би уг нь ийм утгаар нь хэлээгүй юмсан. Энэ бол манай гэр бүлийн нууц. Би энэ талаар ярихыг хүсэхгүй байна.

 

-Хоёулаа уран бүтээлийн тухай ярилцах уу?

-Тиймээ. Сонирхолтой асуулт тавиарай.

 

-“By The Sea” киноны зохиолыг та бичсэн. Энэ киногоор нийгэмд юу хүргэхийг хүссэн юм бэ. Уран бүтээл бүхэн заавал нэг асуултад хариулах ёстой гэж боддог?

-Би энэ киногоор зүгээр л гэр бүл, хайр гэж юу байдгийг уран сайхны аргаар бус энгийнээр ойлгуулахыг хүссэн. Бид аз жаргалыг эрэн хайдаг. Гэтэл тэр аз жаргал яг хажууд чинь байгааг хэн ч мэддэггүй. Аз жаргалыг холоос бус ойроос хай. Энгийн түүх бидэнд таалагддаг.

 

 

-Киноны багахан хэсэгт Шелон тоглосон харагдсан. Энэ хүү тантай үнэхээр адилхан юм аа. Жоли та хоёр урлагийн сайн, муу талыг хамгийн сайн мэддэг хүмүүс. Таныг хүүхдүүдийнхээ боловсролд анхаарлаа хандуулж, урлагаас хөндий өсгөнө гэж ярьж байхыг нэг бус удаа сонсож байсан. Гэтэл үнэн хэрэгтэй эсрэгээрээ байгаа бус уу?

-Мэдэхгүй юм даа. Хүүхдүүд минь сонголтоо өөрсдөө хийх хэрэгтэй гэж бодох болсон. Муу усны хоолойгоос ундны ус гаргахыг хүссэн ч муу ус гарна. Хүүхдүүдээ эрдэмтэн болгохыг хүссэн ч тэд жүжигчин, дуучин, бүжигчин болохыг хүсвэл би яаж ч эсэргүүцсэн тэдний үзэл бодол, мөрөөдлийг өөрчилж чадахгүй. Надаас илүү эхнэр минь хүүхдүүдийнхээ мөрөөдөл, сонголтод анхаарлаа хандуулдаг. Хамгийн гол нь хүн уучлах сэтгэлтэй байх хэрэгтэй.

 

-Шелоны жүжиглэлт таалагдсан уу?

-Мэдэхгүй юм. Гэхдээ тэр хүүгийн ээж Анжелина Жоли шүү дээ.

 

-Жоли гэртээ байхаас илүү эрх чөлөөтэй байхыг хүсдэг мэт харагддаг. Тэр уран бүтээлдээ зарцуулах цагаа дүрвэгсэдтэй уулзаж, ярилцдаг. Кинонд дүр бүтээхээс илүү өөрөө кино хийхийг илүүд үзэх боллоо?

-Бид олон хүүхдийн эцэг, эх. Утга учиргүй зүйлийн золиос болж буй тэр хүүхдүүдийг харахаар миний сэтгэл их өвддөг. Жоли тэдний сэтгэлийг бага ч гэсэн өргөхийн тулд дээрх сонголтыг хийсэн байх.

 

-Таны ирээдүйн зорилго?

-Хүүхдүүдийнхээ төлөө амьдрах. Хүүхдүүд минь аюулгүй байвал миний зорилго бүрэн биелэх болно.

 

-Дахин хүүхэд өргөж авах уу?

-Үгүй гэж хэлмээргүй байна.

 

-Хэзээ?

-Мэдэхгүй байна.  Ярилцаж байгаа. Гэхдээ маргааш биш.

 

 

-Танай гэр бүлтэй холбоотой мэдээлэл байнга хэвлэлээр цацагддаг. Энэ бүхэн уурыг чинь хүргэдэг үү?

-Олны танил гэх шалтгаанаар биднийг дагах нь утгагүй хэрэг. Гэр бүлд нууц гэх зүйл бий.

 

-Та өөрийгөө сайн аав гэж боддог уу?

-Би дайны талбар дахь мэргэн бууч биш. Би зүгээр л сайн байлдагч. Харин Жоли бол командлагч.

 

-Өөрийгөө хэтэрхий дутуу үнэлж байгаа бус уу?

-Миний бодол. /инээв/

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Анхбаяр:
Эр хүн гэдэг чин сэтгэлээс хайрласан хүндээ энэ байтугай байж чадна. Гэвч хайр дэвсэвч худал хуурмаг ирдэг болждээ одоо цагт. Өөрөө мэдэрлээ
2015-10-24
Зочин:
Харин ч бие муутай эхнэрээ сайн асардаг хань шүү
2015-10-24
Zochin:
Joli bol mash khunleg setgeltei saikhan busgui,khuukhed toruulj osgono gedeg ene orchlongiin khamgiin tom buyan,orgoj abaad ooriinhoo khuukhed shig osgono gedeg buur tom buan, khuukhed ch gargahgui buyan ch uildehgui khar amiaa khookhoolj amidardag zobhon ooriigoo zugaatsuuldag khumuusd bi durgui,bas ter mash ikh buyanii ajil khiideg,Jenifer ingrdeg gej uu, ter zobhon ooriigoo boddog tegeed olon erchuuld khayagddag,
2015-10-24
Unshigch:
Avgaidaa meduultsen tolgoi l bnashdee, yaria ni...
2015-10-23
Зочин:
Харин ч бие муутай эхнэрээ сайн асардаг хань шүү
Зочин:
Нэгэн цагт нэр алдарт хурдан хүрч, мөнгө олохын тулд порно кинонд тоглож байсан гэдэг, Брэд. Жоли ч гэсэн, насанд хүрээгүй байхдаа юм юм үзээд, бас л буруу замаар хэсэг жирийлгэж, амиа хүртэл хорлох оролдлого хийж байлаа. Гэхдээ, энэ бол өнгөрсөн түүх. Жоли бол хуурамч царайтай худлаа хүүхэн. Брэдийн нүд сохорсон. Анистон бол Жолигоос илүү дээр хүүхэн байсан юм.
2015-10-23
Zochin:
Busad ebrop ercnvvd g bodohod gambir tsarait mongolchuudtai tostei,orgon shanaatai tsarai muutai zaluu sh de,chi goo saihnii medtemjgvi yum.
2015-10-23
Zochin:
Hi
2015-10-23
зочин:
царай шигээ ухаантай сайхан эр хүн шүү
2015-10-23