Байрны үнэ хямдарсан ч...
2015-10-24

Монголын барилгачин залуучуудын холбооноос “Хямралыг хямраацгаая” уриан дор “Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян”-ыг  зарласан. Уг аяны хүрээнд зохион байгуулж буй  “Шинэ орон сууц  2015” үнэ тохиролцох үзэсгэлэн худалдааны нээлт боллоо.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд байртай болох хүсэл тээсэн олон хүн цуглажээ. Үнэ тохиролцох үзэсгэлэн худалдаа хэмээн тодотгосон нь нэг талаас эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зах зээлд борлуулалт нь удааширсан орон сууц нийлүүлэгчид, нөгөө талаас санхүүгийн боломж нөхцлөөс шалтгаалан хямд үнээр орон сууц худалдан авах хүсэлтэй залуу гэр бүл хоорондын нөхөрсөг бизнес тэнд өрнөж байх шиг санагдлаа.

 

Үзэсгэлэнд “Ноёд” констракшн, “Эрин хороолол”, “Дэлгэрэх” хотхон, “Аман хуур II”, “Өргөө” хотхон, “Astra building” зэрэг  26 аж ахуй нэгж байгууллага оролцож байна. Залуу гэр бүл барилгын компанитай тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа 10 хувийг төлөөд байртай болох хөнгөлөлт үзүүлж байлаа. Мөн сонирхсон байраа 200-300 мянган төгрөгөөр буулгаж үнэ тохиролцох ч боломжтой юм байна.

 

 Гэвч  “Урьдчилгаа төлбөргүй байртай болох боломжтой гэж сонсоод ирсэн. Үгүй  гэнэ ээ” гээд урамгүй буцах нэгэн байлаа. “Уг нь метр квадрат нь 200-300 мянгаар хямдарч байгаа юм байна. Тэгээд ч барахгүй нь ээ” гээд толгой сэгсрэх нэгэн ч таарлаа. Өнгөрсөн хавар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар эдийн засгийн форумын үеэр “Улаанбаатар хотын нийт хүн амын 40 хувь нь орон сууцанд амьдарч байна. Үлдсэн 200 мянган өрх орон сууцны хэрэгцээ шаардлагатай байгаа. Ойрын таван жилд орон сууцанд орох төлбөрийн чадвартай 60 мянган өрх байна” хэмээн хэлж байсан. Миний харахын энд цугласан олон  төлбөрийн чадвартай 60 мянган өрх биш орон сууцны хэрэгцээ шаардлагатай байгаа 200 мянган өрхөөс л ирсэн бололтой. 

 

“Ноёд” констракшны “Оргилуун” хотхоны 1м.кв талбай нь 1 сая 650 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Харин үзэсгэлэнгийн үеэр 600 мянган төгрөгөөр хямдарч 1 сая 50 мянган төгрөгөөр борлуулж байна. Залуу гэр бүлийг орон сууцжуулах зорилгоор зохиогдож буй уг үзэсгэлэн энэ сарын 23-25-ны өдрүүдэд Аса циркэд болно.

 

Барилгачин залуучуудын холбооны тэргүүн Д.Батзориг

Үнэ тохиролцох үзэсгэлэн худалдаанд нийтдээ 26 аж ахуй нэгж  байгууллага оролцож байна. Оролцож байгаа байгууллагууд тодорхой хэмжээгээр хөнгөлөлттэй үнээр борлуулалт явуулна. Мөн “Хаан”, “Худалдаа хөгжлийн” банкууд оролцож мэдээ мэдээлэл хүргэж байгаа. Ажлын өдөр болоод ч тэр үү залуучууд өргөнөөр оролцож байна. Гурав хоногийн үзэсгэлэнд л зориулж компаниуд орон сууцны үнийг бууруулж байгаа юм. Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян жилийн хугацаатай үргэлжлэнэ. Цаашлаад орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуу гэр бүл рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

 

“Тэргүүн чансаа” ХХК-ийн борлуулалтын менежер П.Идэрхангай

Зургаадугаар Бичил хорооллын ард байршилтай “Мөнх өргөө” барилгын   1 м.кв нь  2-2.3 саяар худалдаалагддаг. Харин энэ үзэсгэлэнд залуу гэр бүлд хөнгөлөлтэй нөхцлөөр буюу 1.9-2.2 саяар  борлуулж байна. Хэрвээ үзэсгэлэнд ирээд манай компанийг сонгон байраа захиалвал үнийг хямдруулахаас гадна цахилгаан бараа, гал зуухны хэрэгслийг бэлгэнд өгнө.

 

Орон сууны компаниуд 1 м.кв талбайн үнийг 200-600 мянган төгрөгөөр бууруулж, иж бүрэн тавилга бэлэглэнэ гэж  байгаа ч гэрээ байгуулж, байртай болж байгаа залуу гэр бүл төдийлөн харагдсангүй. Ямартай ч залуу гэр бүлийг орон сууцтай болгох энэ төсөл үр дүнгээ өгч  олон залуу гэр бүл дулаахан өвөлжөөсэй дээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uzesgeleng uzsen oligtoi buuraagui baina lee, hudlaa shou hiihee bolimoor yum, unee buulgana tohiroltsono gesen shal hudlaa uursdiinhuu uniig heleed l zogsoj baina lee sh dee....
2015-10-26
Зочин:
Өө заза, иргэдийн хүлээлт 1 саяас доош орчихсон юм байна. Барилгын компаниуд маань тултал буулга, одоо ашиг харах биш, барьсан байраа алдагдалд орохгүйгээр хурдхан борлуулах нь ганц зөв алхам. Оюу Толгой, Таван Толгой ашиглалтанд орсон ч Монголын эдийн засаг сэхэхгүй, байр зарагдагхгүй. Учир нь 2017 онд их өр төлөгдөж эхлээд, Төр улам мөнгөгүй болно, 8-ийн зээл ч зогсож болзошгүй гэдэг эрсдэлийг тооцоорой.
2015-10-26
Зочин:
махны үнэ унаад байхад хиамны үнэ буухгуй л байгаа биз дээ
2015-10-26
zochin:
erh jilees ehleed navs unandaa. sain huleevel 2017 onoos bol bur batalgaitai buurna, shuluuhan heled unan. huleesen ni deer dee.
2015-10-26
din din:
Yun buurah vee kkkk yag heveeree bn. Bairshil saitai gazar 1.200.000 gevel 3 oroo bair shuud avlaa. Huleenee huleene byr doooshoo buuh yostoi
2015-10-25
Зочин:
une ulam buunaa, 1 sayas doosh orson uyed n avah heregtei
2015-10-25
Зочин:
1650000-аас 1050000 болж буурлаа гэнэ үү? Энэ барилгын компаниуд аймар ашигтай ажилладаг нь харагдаж байна.
2015-10-25
Зочин:
10 Бхгүй болгоол болоо ш дээ
2015-10-24
зочин:
Дахиад буурах ёстой.
2015-10-24
Гайхав...:
Баянсэлэнгэ барилгын сайд байхаа болиод Цогтбаатар буцаад сайд болсон юмуу?
2015-10-24
Зочин:
м2-нь 800.000 болчихвол очиж байр авья.наана нь очиж хөнгөдөхгүй шүү.
2015-10-24
Зочин:
Буурах тусаа сайн үр дэн
2015-10-24
Зочин:
Хаана болж байна
2015-10-24
Zochin:
Barilgachin zaluuchuudiin holboonii terguun Batzorig gdg Nuhur ajliin udur bolood ch teruu humuus ih tsuglarlaa gene uu. Ajliin udur ajlaa hiihgyi bolohoor yah bolj bna aa. Ug ni amraltiin udruur hiih yostoi yum bishuu
2015-10-24