Одам, Кхоле нар салахгүй
2015-10-25

 

“NBA”-ийн од энэ сарын дундуур Невада муж дахь эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдсон юм. Тэрбээр хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас ухаан алдсан болохыг түргэний эмч мэдээлсэн.

 

Тамирчин эр хэдэн хоногийн өмнөөс Лос Анжелес хотын нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчүүлж, ухаан орсон билээ. Хэдий ухаан орсон ч биеийн байдал нь хүнд байгааг эмч нар сануулжээ.

 

Одомыг эмнэлэгт хүргэсний дараа реалити шоуны од Кхоле Кардашиан асрах болсон бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр хос эргэн нийлсэн гэв.

 

“TMZ” сайтын мэдээлж буйгаар "Кхоле өнгөрсөн онд Одомоос салах өргөдлөө өгсөн. Тэгвэл түүний өмгөөлөгч амралтын өдөр Лос Анжелесийн шүүхэд гэрлэлт цуцалсан өргөдлөө хүчингүй болгосон” гэжээ.

 

Кхоле твиттертээ "Чинийхээ дэргэд баймаар байна. Намайг түлхэх хэрэггүй. Би чамд хайртай Одом” гэж жиргэжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
xgj:
Uhchih ym bol buh mongiin avna gej bodoj bga bolvuu
2015-10-25