Грек дүрвэгсэд хүлээн авна
2015-10-26

Грекийн Засгийн газар Европын холбооны удирдлагуудтай удаан хугацааны турш хэлэлцсний эцэст Хойд Африк болон Ойрхи Дорнодоос цагаачлан ирж буй дүрвэгсдийг хүлээн авахаар болжээ. Тус улс энэ ондоо багтаан 50 мянган дүрвэгчид орогнол олгохоор шийдвэрлэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Эдийн засаг, дотоодын хямралаас болж Грек дүрвэгсэд хүлээн авахаас татгалзсан хэдий ч тус улсыг зорин ирэх дүрвэгсдийн тоо татрахгүй байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас “Европын холбооны хүсэлтийн дагуу дүрвэгсдийг хүлээн авахаар болсон. Европын холбоо дүрвэгсдийн халамжийн асуудлыг шийдвэрлэх бол Грек илүү тохиолог, илүү аюулгүй орчинг бэлдэх болно” гэж хэлжээ.

 

Грек энэ онд 50 мянган дүрвэгч хүлээн авахаар болсон аж. Харин ирэх онд 100 мянган дүрвэгчид орогнол олгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Герман, Австри, Хорват улсууд хилээ нээж, өнөөдрийн байдлаар 74 мянган дүрвэгчийг хүлээн авчээ. Террорист халдлагаас болж, дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн Франц хүртэл иргэний дайн, алан хядагчдын золиос болж буй иргэдийг хүлээн авахаар болжээ. Тус улс эхний ээлжинд 3000 дүрвэгч хүлээн авахаар болсон хэмээн Францын Дотоод хэргийн сайд мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин