Барууны орнууд хэт даврагчдыг бий болгосон
2015-10-26

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өнгөрөгч амралтын өдөр Америкийн “CNN” агентлагт ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий болсонд барууны орнууд буруутай” гэж хэлжээ.

 

АНУ тэргүүтэй холбоотон орнууд 2003 оны долоодугаар сард Ирак улсад нэвтэрч, “Аль Кайди” бүлэглэлд цохилт өгсөн. Удаан хугацааны турш тэмцэлдсэний эцэст Америкчууд Саддам Хуссейнийг суудлаас нь түлхэн унагааж, баривчилсан билээ. Блэйр “Холбоотон орнууд хэт даврагчид болон Саддам Хуссейнтэй тэмцэлдсэнээс болж олон зуун террорист бүлэглэлүүд бий болоход хүргэсэн. Тэд эх орноо хамгаалах болон өшөөгөө авахын тулд нэгдэж, өнөөдрийн “ИСИС” бүлэглэлийг бий болгосон” гэжээ.  

 

Иракийн судлаачдын явуулсан судалгаагаар “Барууны орнуудын санаатай үүсгэсэн дайны уршгаар Ирак 500 мянган иргэнээ алдсан” гэжээ. Энэхүү судалгааг 2013 онд гаргасан аж.

 

Ерөнхий сайд асан олон хүн амиа алдсанд харамсч буйгаа илэрхийлж “Бид Иракийг ийм болоосой хэмээн хүсээгүй. Биднийг уучлаарай. Бид дайныг хүсээгүй юм шүү” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MUU MAL CHIN HAMAG YUMIIG ORVONGOOR NI ERGUULJ HAYCHIHAAD ODOO BOGSOO CHIREED AMERIK SHIG ZAILAH NI UU YADARSAN TSAGT AND NOHROO HAYJ YAVDAG IIM ARCHAAGUI NOVSHIIN ZANTAI AMERIK ANGLI METIIN UHEENTSUUDEES BOLJ IRAK ODOO BALARCH BAINA SYRI CH MON ADIL
2015-10-26
Зочин:
Америк буруутай гэж шууд хэлсэн байна.
2015-10-26
Зочин:
Энэ нөхөр өөрөө ч гэсэн энэ дайныг эхлүүслэн байж одоо юу хууцаад байна вэ?
2015-10-26