Цалин, тэтгэврийг нэмэх ёстой
2015-10-26

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанаар цалинг хасах Засгийн газрын саналыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдэгт санал нэгдлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Хямралтай үед ард иргэдийн орлогыг нь бууруулах нь буруу. Тэвчиж болох урсгал зардал, шаардлагагүй зардал, тухайлбал, гадаад, дотоод томилолт, сургалт, семинар, шатахуун, унааны зардлыг бууруулах боломжтой. Шинээр байгуулсан улсын 119 үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудын асуудлыг шийдэх ёстой. Эдгээр зардлыг хэмнэсэн мөнгөөр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой" гэлээ. Мөн МАН-ын бүлэг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр хөндөж тавихаар болсон байна.

 

МАН-ын бүлгийн хувьд Засгийн газраас оруулж ирсэн нефть бүтээгдэхүүн, бензин шатахууны татварыг нэмэгдүүлэх саналыг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлэв. "Дэлхийн зах зээлд шатахууны үнэ 2.5 дахин буурсан байхад Монголд 10 хувиар ч буураагүй байна. Саяхан Тайвань шатахуунаа нэг литр тутамд монгол төгрөгтэй харьцуулахад 500 төгрөгөөр буулгасан. Хилийн цаана ОХУ-д нэг литр нь 1000 гаруй төгрөг байхад Улаанбаатарт 1800 төгрөг байна. Тиймээс хямралтай үед шатахууны татварыг нэмэхийн оронд үнийг бууруулж, улсын хэмжээнд шатахууны үнийг ижил болгох ёстой" гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

 

Харин МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа 2015 оны төсвийн орлого нэмэгдүүлэх талаар дахин тооцоо хийх шаардлагатайг онцлов. Тэрээр "Засгийн газар төсвийн орлого нэмэгдүүлэх талд шатахуун, дизелийн онцгой, гаалийн албан татварын нэмэгдэлд 61.3 тэрбум, татварын өрийг барагдуулахад 325.4 тэрбум, нийт 400 гаруй тэрбум төгрөг олохоор тооцсон нь үндэслэл муутай  байна" гэв.

 

Сүүлийн гурван жил хэд дахин нэмэгдээд байгаа урамшуулал, унаа хоолны хөнгөлөлт, гэрээт ажилчдын цалин, бараа үйлчилгээний зардлыг 2012 оны төвшинд аваачих ёстой гэж МАН-ын бүлэг үзжээ. Тухайлбал, 2012 онд унаа хоолны хөнгөлөлтөд 16 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2016 онд 37 тэрбум төгрөг төсөвлөжээ. 2012 онд урамшуулалд 27 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд 57 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн 2012 онд нэмэгдэлд 13 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд энэ хэмжээ 115 тэрбум болж өсөх аж. 2012 онд гэрээт ажилчдын цалинд 29 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2016 онд 38 тэрбум төгрөг суулгажээ. Түүнчлэн 2016 онд шинээр объект эхлүүлэхгүй, өмнөх онуудад эхэлсэн объектоо дуусгах ёстой гэж МАН-ын бүлэг үзлээ. Үүний зэрэгцээ Төсвийн зарлагын дэд хороонд нийслэлийн төсвийг хянаж үзэх, улсын 119 үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудын тооцоо судалгааг нягталж үзэх чиглэл өгөв. Төсвийн алдагдлыг 3.3 хувиас бууруулах боломж бололцоог судлах, аль болох тэг рүү ойртуулах талд анхаарна гэж Д.Хаянхярваа гишүүн онцолж байлаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hezee ta nar iim hairtai bolchihoov ard tumendee. Iim saihan oron ard tumniig denduu bolgoj baina ta nar avilgalchid.
2015-10-27
Irgen:
Tsalingaar bitgii show populizm hiitsgeegeed bai avilgalchidaa. Ta nar terbum terbumaar ni hulgailj idsen mongoo butsaagaad tushaachih tegeed l boloo. Eh orni tosov sembiigeed l irne. Songuuli duhuud ireheer yalagdaad shudraga humuus garch ireed shuugeed yallaad baih bairand ni avaachina gehees unheltseg ni hagarah gej baigaa hulgaichuud eldev yum yarij tenegtetsgeeh yum.
2015-10-27
иргэн:
Ойрын 5 жилдээ багтаан шат дараалан цэцэрлэгийн багш, эмч нараас эхлүүлэн төсвөөс цалинждагийг нь болиулахгүй бол эдгээр хүмүүсийг авилгач, популистууд манай монгол үндэстнийг доройтуулах үйлсдээ улам эрчтэй ашиглах байдал ажиглагдаж байна. Авилгач, популистуудын ард түмний дунд бэртэгчин үзлийг тарааж байна.Улс орон өр ширэндээ баригдаж байхад олон бэртэгчид төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар хасахыг эсэргүүцэж байна.Эдгээр бэртэгчид авилгачид үүнийгээ өөрсдийнх нь цалин, тэтгэврийг нэмэхгүй байх шалтаг болгож хэрэглэх вий гэж айж байна.
2015-10-27
Sss:
Ediin zasgaa buur hog deer unagahgeegui l bol tsalin nemj bolohgui eniig ediin zasgiin a useg meddeg henb guin ch helne. Hervee bid zeel avch urund barigdaagui baisan bol tsalin huls nemeh bolomj baisan yum
2015-10-26
үнэн:
Хямрал нүүрлүүлж буй энэ үед цалинг хасаж бууруулах биш цалинг нэмэх хэрэгтэй ,новшнууд сонгуульд хэрэглэх гээд салтаадчихаад худал шааж байгаа юм.Цаад эрх баригчид чинь
2015-10-26
zocin:
caling nemeed hyns baraanii yne ulam osdog,calin nemeed yamarcz hereggyi,ylsiin tosboos calinjdag toriin baiguullagiinhnaa comhotgo,
2015-10-26
Ирак:
Иракд 10 доллор Иранд 30 доллор ын цалинтай байна
2015-10-26
Зочин:
Газрын тосоор гараа булхаж байгаа Ирак, Иран гэх мэт оронд цалин 20 байхад хумуус нь амьдарч болоодл байхад тэднээс 25-30 дахин их цалинтай бид.юу болоод цалин нэм гэж шоудаад байгаа юм иа махны унэ хямдарлаа тэгээд болдогл байхгуй юу даа
2015-10-26
Зочин:
Цалин нэмж эх орноороо тоглоод юүхэв зүгээр. Энэ байгаагаараа цалингаа тавиад, төсвөөс дарга нарын идэж уудаг мөнгө унагаадаг элдэв зардлуудыг устгаад хэмнэлттэй байж л хямралыг давах байх даа. Мал маань өсөөд махны үнэ хямдарсан учир инфляц бага байх болтой
2015-10-26
Зочин:
Хямралаас гарахын тулд аль болохоор төр, ард түмэн нэгдэж бүсээ чанглаж байж л гарах боловуу? Бямбадоржоо?? Та нар хүүхэд хөгшдүүдэд, боловсрол нимгэнтэй,зурагт радиогүй хэсгүүдэд очиж сайн ярьж гарын үсэг аваарай!! харин зээлээр тараасан тэтгэлэгийн төрийн суурийг ганхуулах, түмэн олонд худлаа нэр төр олох гэсэн та нарын луйвар аргыг дээрх улсууд л мэдэхгүй байх??Түр хугацаанд төр,ард түмэн нийлж байж, цалингаа хэмнэж байж л гарах гарц байгаа, ингэснээрээ улам л бэхжих болно.Та нар өлсгөлөн гэдсээр бүү далимдуулж хор хий!!!Тийм бол тэр луйвардаж тараасан Чайкад өгөх мөнгөө МАН,МАХН-ууд байраа зараад өг? Чадах уу та нар?? хавдар дээр нь нам болгох гэж байгаад ХЯТАДЫН хоол болчихов доо?? УЛСТӨРЧИДӨӨ?? ХэРҮҮЛИЙН АЛИМНУУД АА???
2015-10-26