Газар хөдлөлтөөр 260 хүн амиа алджээ
2015-10-27

Пакистан болон Афганистаны зүүн хойд хэсэгт өчигдөр орон нутгийн цагаар 17.21 цагийн орчимд 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр нийтдээ 260 хүн амиа алдаж, 50 гаруй хүн сураггүй алга болж, 2000 хүн гэмтсэн байна.

 

Афганистанд олон сургууль нурж, дахин ашиглах боломжгүй болсон бол Пакистанд цахилгаан тасарсан болохыг “AFP” агентлаг мэдээлэв. “Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй” хэмээн  Пакистаны талаас мэдээлжээ.

 

Амиа алдагсдын ихэнх нь Пакистанд бүртгэгдсэн байна. Тус улсын Хайбер Пахтунхва гэх мужийн 179 иргэн амиа алджээ. Газар хөдлөлтөөр Пакистаны олон иргэн амиа алдсан гэх мэдээллийн дараа тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф орон даяар онц байдал зарласан байна.

 

Хүчтэй газар хөдлөлт Энэтхэг болон Тажикстанд мэдрэгсэн хэмээн албаны хүмүүс уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин