Эрүүгийн хэрэг үүсгэжээ
2015-10-27

Авлигатай тэмцэх газар энэ сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Энэ хугацаанд нийт 30 гомдол, мэдээллийг шалгаж, 3-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.Одоогоор 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. 

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АТГ бол ховч матаачдын хүчин дээр ажлаа явуулж амьдардаг, хүний муу хайсан хүний хоолоо олж иддэг адгийн газар болсон нь үнэн шүү. Муу нэртэй Соц-ийн үед хаа очиж ийм матаачдыг үздэггүй байсан. Ганц нэг нутарга зөрүүлэх, шүд хамрын асуудлыг залуус түүгээр шийдчихдэг цагдаа ч тоодоггүй байсан. Одоогийн залуус ганц шанаа программ авчхаад ичихгүй орилж чарлаж, уйлж унжиж цагдаагаар гүйж азны юм гэж мөнгө салгах гээд зүүгдчихдэг. Муухай эвдэрсэн. Хууль хүчний байгууллагыг хэтэрхий их тордохоор хүн болгон хэрэгт орчих гээд байдаг шоронжсон улс боллоо. тэр үед 5 сум дундаа ганц хэсгийн төлөөлгчтэй гэмт хэрэггүй л байдаг байсан. Гэмт хэрэггүй хамт олон болно гээд жижиг сажиг зүйлийг аргалчихдаг шоронжоогүй нийгэм байжээ. Одд харцгаа шорон пиг, хичнээн том болсон. Шинээр бариад байдаг.
2015-10-27
Зочин:
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ГЭХ РЕКЕТҮҮД УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛОН БИЗНЕС, АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ АТГ-ЭЭР ДАРАМТАЛЖ МӨНГӨ САЛГАХ ГЭЖ ОРОЛДДОГ.ТЭД ДАРАМТЛАХААС ӨӨР АЖИЛ ХИЙДЭГГҮЙ МӨРТЛӨӨ, ЛЕКСУС УНАДАГ 2-3 ОФИССИЙН БАЙРТАЙ БАЙДАГ. ЦАГДАА АТГ-Д ХОЛБООТОНТОЙ. АШИГАА ХУВААЛДЦДАГ. МОНГОЛ ХҮНИЙ МӨН ЧАНРЫГ АЙМААР МУУХАЙ ЭВДЭЖ ХОВЧ МАТААЧ БОЛГОН ХУВИРГАЖ БАЙНА. БАЙГАЛЬ ОЧНЫ ТӨЛӨӨ ХУУЛЬЧДЫН ХОЛБОО БИЛҮҮ ТУЯА ГЭЖ НЭГ АВГАЙ БОЛ МӨНХИЙН ДАРАМТЛАГЧ. ҮРГЭЛЖ МАТААЧ БИЧИЖ ДАРАМТАЛЖ АМЬДАРДАГ
2015-10-27