Манай улс 13 дугаарт эрэмбэлэгджээ
2015-10-27

АНЭУ-ын Абу-Даби хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд манай 17 бөх хүч үзэж гурван тамирчин нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн, нэг бөх V байр, нэг тамирчин VII байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Медалийн чансаагаар манай улс 13 дугаар эрэмбэлэгдсэн байна.

 

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч үзсэн "Женко" клубийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг торгуулийн тойрогт Турк, Недерландын бөхчүүдийг дараалан ялж хүрэл медалийн тавцанд зогссон. Ийнхүү тэрбээр залуучуудын дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн юм. 

 

Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан "Женко" клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Баяраагийн Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр сүүлийн хоёр жил дараалан залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байна.


Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар мөнгөн медаль хүртэж, залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт бөх болсон билээ.

 

Залуучуудын ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:


Эрэгтэй:

55 кг- Баяраагийн Амартүвшин (Женко), Энхтайваны Ариунболд (Жүдо Академи)

60 кг- Цэнд-Очирын Цогтбаатар (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), Ганбаатарын Баттулга (Ховд аймгийн хөгжлийн төлөө сан)

66 кг- Нэргүйн Мөнхбаяр (Женко),

73 кг- Ганболдын Балсанлүндэв (Хангарьд)

81 кг- Бандихүү Бат-Эрдэнэ (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), Дашцэрэнгийн Сандуйжав (Жүдо Академи)

 90 кг- Дэлгэрийн Цэрэнням (Хэнтий аймаг)

 -100 кг- Ганболдын Болдням (Жүдо Академи)
 

Эмэгтэй:

44 кг- Ганбаатарын Наранцэцэг (Женко)

 48 кг- Эрдэнэцогтын Гэрэлмаа (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо)

52 кг- Пүрэвсүрэнгийн Буянхишиг (Женко) , Батсүхийн Алтанцэцэг (Женко)

 63 кг-Болдын Ганхайч (Спортын дунд сургууль)

 70 кг- Батбаатарын Хулан (Женко)

 +78 кг- Ганбатын Одонжаргал (Спортын дунд сургууль) нар хүч үзсэн.

 

Монгол Улсын багийг Батмэндийн Мөнхболд ахалж, дасгалжуулагчаар Дамдинсүрэнгийн Батсайхан (Жүдо Академи, "Алдар" спорт хороо), Намсрайн Баатарболд (Хүч), Шархүүгийн Цэвэлмаа (Женко) нар оролцсон.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongoliin judochid mash muu amjilt vzvvlsen baina
2015-11-28
zochin:
13 d bichiglee, 13 bairand orloo geech teneg setguulchee
2015-10-28