Тони Блэйр: Барууны орнууд хэт даврагчдыг бий болгосон
2015-10-27

Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өнгөрөгч амралтын өдөр “CNN агентлагт ярилцлага өгчээ.

 

 

-Ярилцлагаа эхлэхээс өмнө хэт даврагчдын талаарх таны бодлыг сонсох нь зөв байх. Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудад зэвсэгт бүлэглэлүүд өдөр бүр террорист халдлага зохион байгуулж, энгийн иргэдийн нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Энэ тухай. Тэд ямар хүчин зүйлээс болж ийнхүү хүчирхэгжив?

 

-Хэт даврагчид, алан хядагчид гэх хүмүүс яагаад бий болж, нэг нэгнээ хөнөөж байгаа нь оньсого мэт. Энгийнээр амьдрахыг хүсээгүй тэр хүмүүс энэ замыг сонгосон гэхэд болно. Сүүлийн хэдэн жил эдгээрээс болж энгийн байхаа болилоо. Бидний хүлээн авч буй мэдээ, мэдээлэл сөрөг уур амьсгалтай боллоо. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй.

 

-Уншигч, үзэгчид бүгд л мэдэж буй. Ирак улсад АНУ, Их Британи тэргүүтэй барууны орнууд нэвтэрсэн. Энэ бүхний дараа Иракийн хувь тавилан өөрөөр эргэсэн гэхэд болно?

 

-Миний сэтгэлийг зовоодог ганц зүйл. 2003 оны дундуур холбоотон орнуудын цэрэг эрс Иракийн эх газарт нэвтэрч, Засгийн эрхийг авахыг санаархаж буй “Аль Кайди” бүлэглэл болон олон жил төрийн эрхийг барьсан Саддам Хуссейнийг суудлаас нь түлхэн унагаахын төлөө тэмцсэн. Энэ бүх тэмцэл эцэстээ дайн болж хувирна гэдгийг хэн ч таамаглаагүй. Холбоотон орнуудын явуулсан цэргийн ажиллагаа эцэстээ өнөөдрийн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий болоход түлхэц болсон.

 

-Тэгэхээр та бүхний явуулсан цэргийн ажиллагаанд алдаа гарч, өнөөдрийн “Халифын вант улс” бүлэглэл үүсэх гол шалтгаануудын нэг болсон гэж үү?

 

-Таны хэлсэндээ санал нэгдэж байна. 2003 онд Саддам Хуссейнийг түлхэн унагаахын төлөө Ирак руу буу шагайсан тэр хүмүүс өнөөдөр болж буй үйл явдалд буруутай. Би ч гэсэн шийдвэр гаргасан хүмүүсийн нэг.

 

-Яагаад Саддам Хуссейн барууны орнууд тэр тусмаа Америкчуудын дайсан болсон юм бол?

 

-Саддам Хуссейнд энгийн иргэдийг хөнөөх химийн зэвсэг эзэмшиж байна гэх тагнуулын мэдээллээс болсон. Эцэстээ энэхүү мэдээлэл худлаа болсон. Энэхүү мэдээллийг сайтар шалгаагүй нь бидний алдаа болсон.

 

 

-Тагнуулын мэдээнд алдаа гарсан гэсэн үг үү?

 

-Тиймээ. Саддам Хуссейн ард иргэдийг үй олноор хөнөөх химийн зэвсэг эзэмшиж байна гэх тагнуулын мэдээ худлаа, үндэслэлгүй байсан. Энэ бүх хуурамч мэдээллийн хариуцлагыг хүлээхэд бэлэн. Намайг уучлаарай. Тэр эрхмийг суудлаас нь түлхэн унагааснаар нөхцөл байдал хэрхэн эргэхийг тооцоолоогүй нь бидний алдаа болсон. Мэдээж хэрэг тэр эрхэм төрөөс яваад Иракийн ирээдүй цэлмэг болно хэмээн итгэж байсан. Гэхдээ эсрэгээрээ боллоо.

 

-Химийн зэвсэг эзэмшиж байна гэх мэдээлэл Ирак улсад явуулсан халдлагаа цайруулах гэсэн оролдлого уу?

 

-АНУ болон Британийн Засгийн газар буруутай.

 

-Яагаад 12 жилийн дараа үнэнийг ярьж байгаа юм бэ. Та бүхний санаатай үүсгэсэн дайны уршгаар хамгийн багадаа 500 мянган хүн амиа алдсан?

 

-Үнэнийг мэдэх цаг болсон. Буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээх цаг нь болсон. Бид дайныг хүсээгүй. Бид өнөөдрийг нийгмийг хүсээгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Буш энэ 2-ыг буудчихвал бүх юм эргээд сайхан болох уу тэгээд, яаж уучлаарай гэж чадаж байнаа энэ гай.
2015-10-28
уужу:
Сайхан шааж байна даа. Тагнуулын мэдээ буруу байснаас улсыг самарсан айн. Хэн үнэмшдийн.
2015-10-28
Zochin:
Tsagaachid durvegsedee diilehee boliod bas neg yum setgej bhgui yu
2015-10-28
зочинф:
Гуцна биз...тэгээд бас зүгээр байхгүй Монголд ирж манай цоогоо сайаахнаа маахнаад зөвөлгөө мөвөлгөө өгнө аань...удахгүй Монгол дампуурсан нь миний буруу уучлаарай гэхийн байна л даа
2015-10-27
po:
CNN BCC medeetei uzegchid n washingtob london 2.g duulgawartai dagdag demjdeg bailgahiin tuld hiisen dain vietnam korea tgd 80.d ond afghan 90d ond iraq 2000 ond afghan 2010 onoos libiy siriy iraq afghan gd baingiin uzegch.tr aidas.r n barij demjvvlj baih bodlogo shd
2015-10-27