Уильям тагнуулч болохыг хүсдэг
2015-10-27

Лондон хотноо өчигдөр үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан Жеймс Бонд цувралын шинэ анги “Spectre” нээлтээ хийлээ. Нээлтэд Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, ханхүү Харри, гүнж Кейт Миддилтоны хамтаар хүрэлцэн ирж, уран бүтээлчдэд баяр хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Киноны нээлтэд өмнөх цувралд тоглосон Бондын бүсгүйчүүд оролцсон байна. Киноны дараа ханхүү Уильям, гол дүрийн жүжигчин Даниель Крейгтэй уулзах үеэрээ “Би тагнуулч болохыг их хүсдэг. Хүүхэд байхаасаа л тагнуулч болохыг мөрөөддөг байсан ч миний хувь тавилан эсрэгээрээ байсан” гэж хэлжээ.

 

Харри ахыгаа Бондоос дутахааргүй сайн тагнуулч болох байсан хэмээн хүлээн авалтын үеэр мэдэгдсэн байна.

 

“Spectre” кино өнөөдөр дэлхийн Европ, Латин Америк, Азийн 25 оронд зэрэг нээлтээ хийжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин