Төвийг сахих төслийг хаалттай хэлэлцэж байна
2015-10-27

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ирэх оны Төсвийн төсвийг хэлэлцлээ.  АН-ын бүлгээс барилгын болон төмөр замын цэрэг бэлтгэж,  дотоодын ажиллах хүчийг бий болгох санал оруулсан. Судалгаараар 18-35 насны 100 мянга орчин залуус ажлын байр байхгүй байгаа аж. Тиймээс залуучуудад ажлын байр бий болгох байр суурьтай байгаа. Харин УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр “Өршөөгдөж байгаа залуусыг хэрхэн нийгэмшүүлж, ажлын байраар хангах вэ гэдгийг лавлаж байлаа.  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Манай салбарт барилгын цэрэг бэлтгэх санал оруулж ирсэн. Нийт зардал нь 76 тэрбум төгрөг болох юм байна. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас хөрөнгө нь гарах юм билээ. Үүнийг Ерөнхий сайдтай зөвшилцөөд шийднэ” гэсэн юм.  Ийнхүү ирэх оны Төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийсний дараагаар  Монгол улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ.

 

Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж, Засгийн газар тогтоол гаргасан.

 

Хуулийн төсөл нийт 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд хуулийн зорилтыг, 2 дугаар зүйлд байнга төвийг сахих тухай хууль тогтоомжийг, 3 дугаар зүйлд хуулийн зохицуулах үйлчилэх хүрээ, 4 дүгээр зүйлд “байнга төвийг сахих” гэдгийг тус тус тодорхойлон, 5 дугаар зүйлд Монгол Улс байнга төвийг сахих бодлого явуулах тухай, 6 дугаар зүйлд байнга төвийг сахих бодлогын үндсэн зарчмуудын тухай, 7 дугаар зүйлд Монгол Улсын өөрийгөө хамгаалах бүрэн эрхийн тухай, 8 дугаар зүйлд Монгол Улс олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох тухай, 9 дүгээр зүйлд байнга төвийг сахих бодлогыг тайлбарлах тухай, 10 дугаар зүйлд хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх тухай, 11 дүгээр зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай заажээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй  байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна.Төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болох аж.

 

Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
долоо хэмжиж нэг огтол:
дайн болон энхийн үед төвийг сахих бодлого байдаг ч манай энэ санааг хоёр хөрш, цаашлаад эдийн засаг улс төрийн сонирхол нь хэт их төвлөрч байгаа АНУ, Европийн холбоо, ӨСолонгос, Япон зэрэг орнууд юу гэж харж ойлгож байгаа, эндээс гарах ирээдүйн хүндрэл бэрхшээл асуудлууд гарвал хэрхэн зохицуулах одоо өрнөж байгаа дэлхийн баялгийн дахин хуваарилалт, хүчний туйлуудын шилжилтийг хэр бодитой харж прогноз хийсэн байдал ашиггүй болвол аль талд нь багтах тухай гээд олон тооцоолол судалгаа хийсэн зүйл байна уу
2015-10-28
долоо хэмжиж нэг огтол:
дайн болон энхийн үед төвийг сахих бодлого байдаг ч манай энэ санааг хоёр хөрш, цаашлаад эдийн засаг улс төрийн сонирхол нь хэт их төвлөрч байгаа АНУ, Европийн холбоо, ӨСолонгос, Япон зэрэг орнууд юу гэж харж ойлгож байгаа, эндээс гарах ирээдүйн хүндрэл бэрхшээл асуудлууд гарвал хэрхэн зохицуулах одоо өрнөж байгаа дэлхийн баялгийн дахин хуваарилалт, хүчний туйлуудын шилжилтийг хэр бодитой харж прогноз хийсэн байдал ашиггүй болвол аль талд нь багтах тухай гээд олон тооцоолол судалгаа хийсэн зүйл байна уу
2015-10-28