Хулгайн гэмт хэрэг нэмэгджээ
2015-10-27

Хулгайн гэмт хэрэг сүүлийн хоногуудад нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж, иргэдийг өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулахыг санууллаа.

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд автомашины толь хулгайлах гэмт хэрэг олон удаа бүргэгдсэн бол зогсоол дээрээс автомашин хулгайлах гэмт хэрэг гарсан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota Pruis-20” маркийн таван автомашины толийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай Д /эр.32н/ гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

 

Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд ...-р байрны гадаа зогсоолд байсан  гурван автомашины толийг БГД-ийн гуравдугаар хороонд хороонд оршин суух М /эр.28н/ гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлсаныг эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Уг хэргүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. СБДЦХ-1 шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Odoo ajilgui orlogogui humuus hulgai hiihees oor yaah ch um bilee.AN iim baidald hurgelee dee.Odoo nam gehgui negdecgeeh heregtei shuu. Mongolchuud bid l eh ornoo awrah heregtei nam dagaj daldagnahaa bolicgooy
2015-10-27