Дэлхийн жүдогийн өдөр
2015-10-28

Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр. Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч Кано Жигорогийн төрсөн өдөр буюу энэ өдөр Дэлхийн жүдогийн өдрийг тэмдэглэдэг болжээ. Дэлхийн жүдочид, тус спортыг сонирхогч, дэмжигчид Жүдогийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлсээр тав дахь жилтэйгээ золгож байна.

 

Олон улсын жүдогийн холбооноос энэ жил тэмдэглэлт өдрийнхөө уриаг "Эв нэгдэл" хэмээн зарлажээ. Монголын жүдо бөхийн холбоо ч мөн энэ уриан дор нэгдэж, Дэлхийн жүдо бөхийн өдрийг тэмдэглэх юм.
 

Тэмдэглэлт өдөрт зориулсан арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Спортын төв ордны бэлтгэлийн зааланд эхэлнэ. Энэ өдрийн арга хэмжээнд Монголын жүдо бөхийн үе, үеийн тамирчид оролцоно.

Монголын золбоот охид, залуус жүдо бөхийн спортоор хичээллэж, амжилт, ялалтын уухайтай, эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулан явна. Монголын анхны олимпийн аварга энэ спортоос төрж, бидэнд ялалт, бахархал, эв нэгдэлийг авчирсан билээ.

 

Жүдогийн өдрийг ингэж тэмдэглэнэ.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин