Гааль бол мэргэжлийн тусгай чиг үүрэгтэй байгууллага
2015-10-28

 

Дэлхийн Худалдааны Байгууллагын зорилго нь импортын барааны тарифын зохицуулалтыг эхлээд зөвхөн гаалийн тарифаар хязгаарлах, улмаар гаалийн тарифыг бууруулах, эцэст нь түүнийг тэглэх явдал бөгөөд ийнхүү гаалийн байгууллага хууль ёсны худалдааг чөлөөтэй болгон, хууль бус худалдааг таслан зогсооход хүчээ төвлөрүүлэн ажиллах шаардлагаар илэрхийлэгддэг.

 

Олон оронд гаалийн байгууллагын төсвийн орлого бүрдүүлэх эрх үүрэг буурч, харин хууль сахиулах эрх үүрэг нь нэмэгдэж байгаа.

2008 оны 6 дугаар сард явагдсан Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн 111/112 дугаар чуулганаар 21 дүгээр зуунд гаалийн баримтлах бодлогыг баталсан билээ.

 

Гаалийн байгууллагын үүрэг роль 21 дүгээр зуунд гадаад худалдааны орчин, худалдааг хөнгөвчлөх шаардлага болон нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмтхэрэгтэй тэмцэх чиглэлээр өргөжсөний дээр даяаршлын нөлөөгөөр улс орны хилхязгаар хүрээгээ тэлж, дэлхийн гүрнүүдийн харилцан хамаарал өмнөх зууны эхэн үетэй харьцуулахад асар ихээр нэмэгдсэнтэй холбоотойгоор үндсээрээ өөрчлөгдөж ирсэн гэж болно.

 

Энэхүү бодлогын бичиг баримтад хоёр үндсэн суурь асуудал хөндөгдөж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль /globally-networked customs/ болон хилийн хяналтын менежментийг сайжруулах /coordinated border management/ асуудлууд юм.

 

Эрдэмтэн Манн төсвийн орлого бүрдүүлдэг байгууллагуудын талаар судалгаа хийж, дүгнэлт гаргахдаа зөвхөн дотоодын татвар хураалтын үйл ажиллагааг сайжруулах (өөрөөр хэлбэл, орлогын албан татвар, НӨАТ, онцгой албан татвар) тал дээр анхаарч, гааль, татварын байгууллагыг нэгтгэхээс зайлсхийх хийх нь зүйтэй гэсэн байдаг.

 

Олон улсын шилдэг туршлагаас харахад энэ 2 байгууллагыг тусад нь байлгах нь зүйтэй гэдэг нь тодорхой байна. Гэвч энэ 2 байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, ажлаа уялдуулан зохицуулах, мэдээллээ хууль эрх зүйн дагуу солилцох нь юу юунаас илүү чухал гэдэг харагдаж байна

 

Манай хөрш 2 орон болох ОХУ, БНХАУ-ын гаалийн байгууллагууд бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын импорт БНХАУ (  32.8%), ОХУ (27.5%), БНСУ (6.9%), Япон (8.3%), АНУ (3.3%), Европын холбоо, бусад (21.2%) орнуудаас  хамааралтай байдаг энэ улс орнуудад гаалийн байгууллага нь бие даан ажилладаг байна.  Иймд гадаад худалдаанд зонгилох байр суурь эзэлж байгаа улс орнуудтай харилцах, Дэлхийн Гаалийн Байгууллагын үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэхэд Монголын гаалийн байгууллага бие даан ажиллах нь зүйтэй гэж үзнэ.

 

Монгол Улс 2007онд “Ачааг хилээр нэвтрүүлэхэд хийх хяналт, шалгалтын нөхцөлийг уялдуулах тухай олон улсын конвенци”-д нэгдэн орсон.

Тус конвенцийн “Гаалийн хяналт болон бусад хяналтыг уялдуулах” тухай I-р хавсралтын 1-д “Бүх хил гааль ажилладаг хийгээд тэдгээрийн үйл ажиллагааны нийтлэг байдлыг харгалзан бусад төрлийн хяналтыг гаалийн хяналттай боломжийн хэрээр уялдуулах ажлыг зохион байгуулна.” гэж заасан байдаг.

 

-Хилийн боомтуудад гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага нэг байр, хилийн цогцолборт байрлаж байгаа боловч давхардсан бүтэц, орон тоотой ажиллаж байгааг нэгтгэж, Засгийн газрын агентлаг, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлж, төсөв хэмнэх боломжтой.

 

-“Цахим нэг цонх” үйлчилгээнд хамгийн бага зардлаар шилжиж, нэгдсэн мэдээллийн бүтэцтэй болж мэдээллийг зохих албадуудад шуурхай дамжуулах нөхцөл сайжирна. Гаалийн байгууллагын мэдээллийн системд хилийн хяналтын байгууллагууд ажиллах боломж бүрдэнэ.

 

-Бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд төрийн байгууллагуудын давхардсан шалгалтууд үгүй болж, гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа хэмнэгдэж, зардал буурснаар худалдаа хөнгөвчлөгдөж, эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
gaali n odoo herees hetersen huwiin erh ashgiin tuluu bolchihood bhad tatwariin albatai negdwel ystoi ard irged n shuud tsaashaa yum bna l da
2015-11-03
zochin:
Manai erh medelten Alban tushaaltnuud deer ni ene erunhii said gej iim bodlloggui shiidver gargaj baina gej bodohoor ymar geechiin medlegtei humuus tur bariad bnaa. Uneher aimshigtai nuhtsuld amidarch bn da mongolchuud. Yg unendee bol uursdiinh ni tansgalsan zardal l denduu ih tuuniigee daldalhiin tuld ingej bgaa. Gaali tatvar negdene gej hetsee ch tuuhendee baidaggui ym shuu. Dahiad neg bodoj uzehtun.
2015-11-02
Түмэн2:
үл тоон монгол эхээс төрж, монгол газар шороон дээр өсөж торниогүй хүн шиг монгол хүний мэргэн оюун ухаан , үнэ үнэлэмжийг үнэ цэнэгүйдүүлж, алс холын америкаас ухаан хайж зөвлөгөө авч явааг юу гэж ойлгох вэ? Гаалийг татвартай нэгтгэх нь зөв үү гээд НҮБ, АНУ, Дэлхийн худалдааны байгууллага, дэлхийн гаалийн байгууллагуудаас уламжлалт зөвлөгөөгөө авахгүй яасан юм вэ?
2015-10-30
Түмэн:
Сангийн сайд гааль татвар 2-ыг нэгтгэж, байшин барилга, эд хөрөнгийг зарж төсвийн хөрөнгийг өсгөх мэргэн санаа-г УИХ -д өргөн барьсан нь гаалийн байгууллагын эрх үүргийг зориудаар бүдгэрүүлэн ашиг хонжоо хайх гэсэн цөөнгүй хүмүүсийн дэмжлэг аваад явж байна. Манай ард түмэн чинь яасан ч их ухаантай, өндөр боловсролтой сайхан хүмүүсээр УИХ-аар бүрдүүлж, төр засгаа удирдуулчихсан юм вэ дээ. Зарим заримдаа дэндүү мэргэн ухаантай учрах балаг, тарих үр дагаврыг нь үл тооцсон шийдвэрүүд гаргах нь олширч ард түмэн ч арай чдээ гэж халаглахаас хэтрэхгүй болжээ. За тэгээд УИХ, Засгийн газарт гарсан бол ард иргэдээ сонсох чих, харах нүд, хайрлах сэтгэлгүй болчихдог юм шүү? Тийм л шийдвэрүүдийн нэг нь гааль татварыг нэгтгэх шийдвэр болсон л харагдаж байгааг хэлтэй, ухаантай бүхэн л шүүн ярилцаж байна. Хэлцэх ярилцахыг манай төр, засаг сонсох, анхаарах биш дээ гэж ард иргэд маань энэлэн шаналж байна. УИХ, төр засгийн удирдлагад байгаа өнөөгийн олонхи нөхдүүд ард иргэдээ битгий хэл эрдэмтэн мэргэдээ
2015-10-30
Зочин:
Сайд дарга нар эх баригчид энэ асуудпаа дахин нэг эргэж хараач
2015-10-30
Заяа:
энэ 2 байгууллага нэгдэх нь үнэхээр утгагүй ээ. хийх юмаа олж ядсын энэ эх баригчид.
2015-10-29
АА:
гааль татвар 2ыг нэгтгэж байхаар гадаад улсад аялаж зугаалхаа багсага. бас нэг улсын төрийн тоглоом явагдаж байгаа нь тодорхой. улсаа хямраачхаад бүх төрийн байгууллагуудаа танж байхгүй болгочоод дараа нь улсаа яаж хөгжүүлэх гэж байгаа мунхагууд вэ?
2015-10-29
zidan:
Ухрах замыг сонгосон төр барьж байгаа засгийн газарт зайлаасаа гэж хэлмээр байна.
2015-10-29
mark polo:
Гаалийн байгууллага татвар нийлэх ямар ч боломжгүй ээ. Энэ 2 байгууллага чинь 2 лаа орлого оруулдаг байгууллага мөн ч гэсэн хяналт хаягдана шүү дээ. Хил хяналтгүй байна гэвэл улс орон юу болж хувирах вэ? Нэгтгэж болно. Болчимгүй өнөөдрөө харж болохгүй. Ингэж хэмнэдэггүйм шүү Эрхэмүүдээ
2015-10-29
ИИ:
энэ 2 газрыг нэгтгээд улсын төсөв хэмнэгдэхүү, төрийн хүмүүс нь нэг бодож үзэх асуудал. үнэхээр нэгтгэвэл ямар хүмүүс төр удирдаж байгаа нь тодорхой болох байхаа.
2015-10-29
м:
гаальь татварын байгууллага нэгдэх нь үнхээр утаггүй асуудал
2015-10-29
b:
санхгийн сайд ямар эргүү толгойт болсон нь харагдаж ба даа. өөрөөр төсвөө хэмнэх зөндөө арга , бдаг.
2015-10-29
nyamsuren:
chi yag zuv hellee
2015-10-29
Зочин:
Ymar hun ni iim sanaa dewshuulewee ih hurald suusan teneguud yugaach medehgui negniigee dagsan malnuud 100 garui jiliin tuuhtei gaaliig tatwartai yasanch niiluulj bolohgui deer ni gaaliin eronhii gazrin darga gej bs neg teneg bna a ajlaa hiigeech
2015-10-28
Зочин:
Одоо энэ гаалийн толгойд сууж бгаа юмнууд бүгд дугарч чадахгүй.Бүгд но-той улсууд тархиа бариулсан улс.Дорнод Винтов Алтанцэцэг,ЗамынҮүд Цогтбаатар,Цэенрэгзэн,Өмнөговь Дэлгэрсайхан,хотод Мягмар,Батэрдэнэ гэх мэт ийм юмнууд дарга хийгээд явахаар монголын гааль яаж оршин тогтнох уу хэлэх үг алга даа.Мэдлэг боловсролтой нь ердийн байцаагч гэж бодохоор буруу замаар явах нь зөв дөө.
2015-10-28
зочин:
Дэлхий глобальчлагдаж байгаа энэ цаг үед манай орны хөгжил арагшаа ухарч болохгүй. Дэлхийн Гаалийн Байгууллага гэж мэргэшсэн байгууллага байсаар байхад манайхыг Гаалийн Байгууллагагүй боллоо гэвэл бусад орнууд манайхыг ихэд гайхаж, нэгэнт тогтсон үйл ажиллагаа, бүтээсэн ажлаа өөрсдийн гараар сүйтгэж нураадаг сонин гайхалтай улс орон юм байна гэж харамсана даа. Нураах амархан, бүтээх амаргүй. Энэ арчаагүй, хэт боловсроогүй, мөнгөний хүүдийнүүд төрд гарсаны гай гарах вий, тэнэг шийдвэрээ эргэж хараасай.
2015-10-28
Yoyyyy:
Manai uls oron mani yu bolood bna. Ene hed yum meddegguigeeree onigoond orohdoo gaali, tatvar 2yg negtgen geed yum meddegguigeeree yund ni gaihuulna ve. Naad zahyn ankhany medegdehuungui bj neg l tom yarisan humuus. Iim humuusd bur olon ulsyn conventsiin tuhai yariad ch hereggui bzdee.... bur uruvduud heleh ug ch oldohgui yum
2015-10-28
Нямсүрэн:
Судалгаа шинжилгээгүй ГААЛЬ, ТАТВАР -ын салбарыг нэгтгэх нь алсдаа ямар эрсдэл үүсэхийг хэн ч мэдэхгүй байгаа энэ үед нэгтгэх нь БУРУУ, Санхүүгийн хувьд хэмнэлт гаргаж байгаа гэж үзээд, цаад гарах эерэг, сөрөг талыг бодоогүй шийдвэр ИРЭЭДҮЙД маш том алдаа болох байх болно. Боомтын тухай хууль шиг жил болохгүй хүчингүй хуулийн жагсаалтыг нэгээр нэмэх байхаа гэж бодож байна.
2015-10-28
nyamsuren:
chi yag zuv hellee
Зочин:
100 гаран жилийн түүхтэй 4 зүг найман зовхист эх орныхоо үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг гаалийн байгууллагын талаар мэдлэг хомс нөхдийн зөвхөн өнөөдрөө харан гаргаж байгаа ядмаг энэ шийдвэрээ эргэн хараасай,,,, энэ ер нь юу л болох болдоо
2015-10-28
Эрхэм:
Энэ 2 байгууллагыг нэгтгээд мөнгө нэмнэх үү? 2 өөр чиг үүрэгтэй байгууллага шүү дээ
2015-10-28
Зочин:
МУ-ын ерөнхийлөгч энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. БИднийг бодвол гадаад дотоод их явж хил гаалиар олон л гарсан биз. Тэгээд ч МУ-ын нэрийн өмнөөс Дэлхийн гаалийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэж байдаг л байлгүй. Аягүй бол нэг гэрээ конвенцод нь гарын үсгээ зурж, зураг хөргөө авахуулсан л байгаа.
2015-10-28
зочин:
Гаалийн байгуулга татвар 2-г нэгдгэх гэдэг асуудлыг нухцтай авч үзэх ёстой юм дэлхий аль улсад гааль татвар 2 нэг байдаггүй харин ч ерөнхийлөгчийн шууд мэдэлд байдаг эх орны үндэсний аюулгүй байдал эдийн засгийн аюулгүй энгээд л бодохоор ямар чухал болох нь харагдаж энгий ухаанаар бодоход энэ 2 байгуулагыг нэгдэх нь хэнд ашигтай байгаа юм тусгай чиг үүрэгийг ойлгохгүй улс төсөв хэмнэх танах энэ ерөн яацсан төр гэж ийм байдаг байна дэлхий
2015-10-28
zochin:
ene odoo uurgashaa alhad baina uu hoishoo yavaad baina uu haashaa bolson nuhud ve. uls ornii undesnii auylgui baidlin tuluu tsohikhlokh zurhtei hun baina uu ene 76 dotor tatvar l geh yum tsaanchin mongol ulsin undesnii ayulgui baidal boditoor zalnilhiileed baigaa yum bishuu gal. tatvar 2 negdeh bol mash tom aldaa 2 uur baiguulag gej bi oilogdog shuu neg tatvar avna nuguuhun har tamhi undesnii ayulgui baidalaas sergiilreh hil hyzgaaraa hamgaalah geed zunduu l yum baih yum ulan neg bodog bolson yum bishuu
2015-10-28
Манжийн дарлалд байгаа юм уу хаашаа юм:
Манжийн дарлалд байгаа юм уу хаашаа юм
2015-10-28
мэргэжлийн хяналттай нэгтгэвэл бас ойлгож болох ю:
Сандал ширээний төлөө эх орноо худалдахаас буцахгүй хүмүүс их байна. Энэ төрд, тэр гаалийг нь дэлхийн гаальтай нь хамт үлдээгээч, гааль дотор нь хэмнэлт хийлдээ. Заавал хольж хутгаад бантан хийгээд байх юм. Хэнд ашигтай юм. МУ-д биш, харин улс төрчидөд ашигтай байх. согтуу архи уусан, шартсан хүмүүст бантан хэрэгтэй байх, больж үз. Монголын төр, ард иргэдэд хар толбо бүү үлдэээ,
2015-10-28
Зочин:
Ядахдаа олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, нэгдэн орсон гэрээ конвецоо харах хэрэгтэй шдээ
2015-10-28
монгол улсаа битгий мөхөө, хэмнэх гэж байгаад хэм:
эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүр үүнийг эсэргүүцнэ. Гааль бол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг харж , хамгаалж байдаг дэлхийн бүх улс оронд байдаг олон зуун жилийн түүхтэй байгууллага . Гаалийг зөвхөн татвар хураадаг байгууллага гэж харж байгаа бол уучлаарай. Улс төрийн тоглолтоо зогсоо. Харин ч үндсэн чиг үүргээсээ хазайж , төсвийн мөнгийг үрэх биш, бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа гаалийн байгууллагыг оролдохоо боль, Гаалийг мөхөөвөл төр мөхнө. Төр мөхвөл улс орон маань дуусна,
2015-10-28
Me:
Өөрсдийнхөө төлөө тэмцдэггүй, ямар ажил хийдэг яаж амьдардгаа бусдад ойлгуулах чадваргүй албан хаагчид, Гааль Татвар хоёрыг нэгтгэх боломжгүйг мэдсээр байж үг хэлэх чадамжгүй болсон албан тушаалаараа барьцаалагдсан удирдлагууд, Сайдын сэнтийд суух хугацаандаа зурагтаар олон гарах л хүсэлтэй шинийг санаачлагч тэнэг улс төрчидтэй яаж амьдарнаа цаашид. Тэр дэлхийн гаалийн байгууллага нэгдсэн үндэсний байгууллага майгууллага цаашаа, дэлхийн худалдааны байгууллагыг яах гэж байгаа хүмүүс юм бол, худалдааны хууль баталж чадахгүй байж төсвийн талаас илүү хувийг бүрдүүлдэг гадаад худалдаагаа хэнээр яаж зохицуулуулах юм бол хаха хараад л инээгээд сууж байхаас
2015-10-28
Зочин:
76 ta nar gadaadad ochihod chin gaalgui gazraas irsen kontrbandist geed saatuulaad hed honog shaldan boltol shalgabal yana eostoi l ichig ichig gedeg baihdaa
2015-10-28
Зочин:
Gaalchidiin ar tald hichneen ger bul ur huuhed baigaa shuu tedniig tootsoj uzsen uu. Gaalichid chin undesnii ayulgui baidliin toloo hamag amidralaa zoriulsan humuus bdag yum shuu
2015-10-28