МИАТ-ийн удирдлагын менежментийг өөрчлөх шаардлагатай
2015-10-28

Зам, тээврийн сайд М.Зоригт МИАТ ТӨХК-ийн ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад 100 гаруй хүн оролцож, сайдад ажлаа танилцуулж, санал бодлоо солилцжээ.  

 

 

Тус компанийн залууст МИАТ компанид удирдлагын менежментийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар сайд М.Зоригт хэлж, чадварлаг мэргэжлийн залууст компанийн удирдлагад орж ажиллах боломж нээлттэй байгааг хэллээ.

 

Монгол Улсын агаарын тээврийг хөгжүүлэхийн тулд МИАТ компанийг хөгжүүлэх, удирдлагын бүтцийг өөрчлөхийг ажилтнууд нь дэмжиж байгаагаа илэрхийлж, дарга нарыг солихдоо улстөржүүлж болохгүй гэдгийг сануулсан юм. Түүнчлэн Хөшигтийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх буудал ашиглалтад ороход бэлтгэлтэй байхын тулд онгоцны нөөц буудал, нисэхийн залуу мэргэжилтнүүдийг одооноос бэлтгэж эхлэх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Мөн цөөхөн онгоцтой хоёр гурван авиакомпани маань нэгдэж үйл ажиллагаа явуулж болох юм гэдэг санал ч гарчээ.  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Таны тэр залуу хумуусийг дэмжинэ хогшин хумуусийг шахна гэж яс хаяхад чинь манайхан яг хууртсан уу
2015-10-28
Зочин:
Тэр уулзалт гэхуу загналт гэхуу дээр нь байсан МИАТ-ийнхан бугд амьд байхад ингэж худлаа зохиолгож бичуулж байхдаа ичээчээ Зоригтоо. Удирдлагыг чинь солино гэж та л баахан дувчигнэсэн болохоос бид дуугай л суусан. Хэн ч тэгж оорсдийгоо авахад явж чадахгуй байгаа хувийн компанитай нийлье гэсэн юм яриагуй шуу. Ичиж амьдар Зоригоо
2015-10-28
Зочин:
Одоогоор сайн шударга ажиллаж байгаа мэргэжлийн ажилнуудаа үлдээгээд, мэргэжлийн бус байгаа нилээд тооны хүмүүсийг залуу боловсон хүчнээр сольж туршлагажуулах ажлыг хийвэл жинхэнэ зөв болох гээд байна.
2015-10-28
Зочин:
xarj l baiy daa. Odoo neg ix muu management bgaa gej bodoxgui l bna shuu
2015-10-28
Зочин:
энэ новш миатииг дампууралах гээ биз дээ.
2015-10-28