Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхэллээ
2015-10-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 64.5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдөр гурван асуудал хэлэлцэх юм байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Засгийн газраас хуулийн төсөл татан авсан албан бичгийг танилцуулав. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэлт хийх хуулийн төслүүдийг эргүүлэн татлаа. Ингэснээр хэлэлцэх асуудлаас хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төсөл хасагдлаа. 

 

Эхний асуудал болох энэ оны төсвийн хүрээний мэдэгдэлийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин