Цалинг бууруулвал ард түмнийг ядуурал руу түлхэнэ
2015-10-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан нам, эвслийн бүлгүүд санал дүгнэлтээ уншиж танилцуулсан юм.  УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уншиж танилцууллаа.  Тэрбээр:

 

-2015 оны төсвийн тухай хуульд тодотгол хийхдээ 8 сарын гүйцэтгэлд үндэслэн, төсвийн алдагдлыг оны эцэст 900 гаруй тэрбум төгрөгт хүрч тасрахаар байгаа тооцооллыг гаргаж, алдагдлыг багасгах зорилгоор татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах замаар 400.0 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж төвлөрүүлэхээр тусгасан нь бодитой бус гэж үзэж орлогын бусад боломжит эх үүсвэрүүдийг дайчилж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ  оны төсөвт дахин тодотгол хийж урсгал зардлын хэмжээг -171,3 тэрбум төгрөгөөр бууруулахын зэрэгцээ зайлшгүй нэмэгдүүлэх зардлуудыг нэмж тусган тооцсоны үр дүнд нийт урсгал зардлаас 43.9 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөхдөө, Төрийн улс төрийн албан тушаалтны цалинг нийтэд нь хавтгайруулан 30 хувь бууруулахаар оруулж ирж байгаа асуудлыг эргэж харж үзэх шаардлагатай гэж үзлээ.

 

Эдийн засгийн идэвхжил саарсан, гадаад валютын ханш чангарч, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа энэ үед цалин бууруулах нь эдийн засаг, санхүүгийн системд ихээхэн сөрөг үр дагвартайгаас гадна орон сууцны ипотекийн урт хугацааны зээлд хамрагдсан төрийн албан хаагчид, тэдний ар гэрт эдийн засгийн ачаалал, дарамт үүсэх нөхцөлийг бий болгох магадлал өндөр байна.

 

Дээр дурдсан албан хаагчдын цалинг бууруулахдаа бодит судалгаа тооцоон дээр үндэслэж, хийхгүй бол ард түмнээ ядуурал руу түлхэх нэг алхам болно гэж үзэж байна  

 

Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгуульд оролцох давуу нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сонгуулийн өмнөх жилд төсвийн мөнгөөр төрийн албан хаагч, иргэдийг олноор дотоод, гадаадад амруулж, аялуулдаг байдлыг ч энэ удаад давтахаар оруулж иржээ. Тухайлбал, дотоод, гадаад томилолт, зочны зардлыг 12 хувиар буюу 3,754.3 тэрбум төгрөгийн зардлыг нэмж тусгасан байна.

 

Тавилга, эд хогшлын урсгал зардлыг мөн 12 хувиар буюу 2,923.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлснээс үзэхэд төсвийн үрэлгэн зардлууд нэмэгдүүлсэн, төсвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаагүй байна гэж дүгнэхэд хүрч байна.

 

Монгол Улсын 2015 оны төсөвт, хөрөнгө оруулалтыг 428 төсөл, арга хэмжээнд  381.6 тэрбум төгрөгийг төсөвлөж баталсныг энэ удаагийн тодотголд, 422 төсөл арга хэмжээнд 356.4 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр буюу батлагдсан түвшинээс 25.2 тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн ч үр ашиг муутай онцын шаардлагагүй зарим хөрөнгө оруулалтыг танах шаардлагатай гэж үзлээ хэмээлээ.

 

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах саналыг дэвшүүлжээ. Үүнд:

 

-Төрийн улс төрийн болон өндөр албан тушаалтны цалинг бууруулахдаа   Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1- 6.1.12 дахь заалт болон 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаас бусад төрийн улс төрийн албан тушаалтны цалинг судалгаа тооцоон дээр үндэслэн ялгавартай хандах, мөн төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтыг харгалзан үзэх;

 

Дотоод, гадаад томилолт, зочны зардал болон  эд хогшлын урсгал зардлыг өмнөх баталсан түвшинээс нэмэхгүй байх;

 

-Хангамж, бараа материалын зардлыг өмнөх баталсан түвшинээс 10 хувиар бууруулах;

 

-Цаашид ирэх оны төсвийн жилд аймаг, нийслэлийн төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах, ялангуяа нийслэлийн төсөвт онцгой анхаарч, нийслэлийн төсөв, санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлсэн хууль, эрх зүйн зохицуулалтаа эргэн харж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн хуулиар Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.4 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгосон тус хэсгийг сэргээж ойрын хугацаанд Засгийн газраас хуулийн төслийг боловсруулж, УИХ-д оруулж ирэх шаардлагатай байна.

 

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс үр ашиг багатай зарим хөрөнгө оруулалтын санхүүжүүлэхгүй байх зэрэг саналыг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийг бүлгээс гаргасан байна.

 

Н.Энх

 

           

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Shn sanal dugnelt boljeee
2015-10-29
Onon:
TBD iig demjij bna. Tsalin buuruulakh ni khimralaas garakh arga zam bish. Darga nar ch yakhav, oron suutsnii zeeltei mani met amitadad l khund tusakhaar bna. TBB iin zuv khelsen bna sain sudalgaatai khiikhgui khavtgairuulan khasaj bolokhgui sh dee.
2015-10-29
zochin:
hudlaa yarihaa boli , buh turiin alban haagch oron suutsnii zeeltei yumuu
2015-10-29
баадай:
Цалин хасвал 8-н зээлд болон бусад цалингаасаа зээл төлдөг хүмүүс естой хүү торгуулийн өрөнд орж баларна шүү. Зээлийн хүүг 10 бууруулж өгөхгүгээс хойш жинхэнэ ядуурна. Харин ханшийн зөрүүгээс -н зээлтэй хүмүүсийн алдагдлыг зохицуулах арга байна уу гэдэгт ухаанаа уралдуулаач. Зардал олон дахин нэмэгдсэн гээд бн, ханш 2 дахин өссөн гм нөлөөлж байгааг бодооч ухаантнуудаа
2015-10-28