Өнөөдөр Нийслэлийн өдөр
2015-10-29

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 376 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

 

 

Өдгөөгөөс 376жилийн өмнө буюу 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт нуурын хөвөөнд шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгсөн нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон хэмээн үздэг.

 

Өргөө /1639-1651 он/, Номын хүрээ /1651-1706 он/, Их хүрээ /1706-1911 он/, Нийслэл хүрээ /1912-1921/, Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/ хэмээн нэрлэгдэж ирсэн нийслэл хот өдгөө дэлхийн метрополис хотын нэг болсон билээ. 

 

Нийслэлийн 376 жилийн ойд баярт зориулсан арга хэмжээг танилцуулж байна. 

 

11:30 “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Нийслэл, дүүргүүдэд зохион байгуулах 
Хаана: Чингис хааны талбайд


11:40 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол
Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд

 

11:40 “Нийслэлийн өөрчлөлт-миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд


12:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа
Хаана: Чингис хааны талбайд 


12:30 “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт
Хаана: Соёлын төв өргөөнд

14:00-17:00 Парад зохион байгуулах
Хаана: Улсын Их дэлгүүр –Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай.

Shuud.mn
Сонин хачин