Дүрвэгсэд ухаалаг утас барьж байна
2015-10-29

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан төвөөс мэдээлснээр энэ оны эхний арван сарын байдлаар зөвхөн Ойрхи Дорнодын орнуудаас Европ тивд 680 мянган дүрвэгч орогнол хүсэн хүрэлцэн ирсэн гэв. Чехийн Ерөнхийлөгч Милос Земан өчигдөр дүрвэгсдийг худалдаанд гараад удаагүй байгаа ухаалаг утас барьж буйг буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ерөнхийлөгч “Дүрвэгсэд “Iphone” гэх мэт ухаалаг утас барьцгааж байна. Би их гайхаж байна. Тэд үнэхээр хямарсан гэж үү. Дүрвэгсдийн ихэнх нь ухаалаг утас барьж байгааг хараад их цочирдлоо. Үнэнийг хэлэхэд, ихэнх насанд хүрсэн дүрвэгсэд бага насны хүүхдүүдийн тусламжтай Европын орнуудад нэвтрэх зорилготой байна. Асран хамгаалагч нэрийдлээр олон хүн орогнол авсан” гэж хэлжээ.

 

Хэдхэн хоногийн өмнөөс хилээ хаагаад буй Герман тэргүүтэй 10 гаруй орон дүрвэгсдийг хүлээн авч эхэлсэн билээ. Белгийн нийслэл Брюссель хотноо хүчирхэг эдийн засагтай Европын 13 орны удирдлагууд чуулж, дүрвэгсдийн асуудлаар хуралдаж байгаа юм. Өчигдрийн хуралдаанаар удирдагчид дүрвэгсдийн нийгмийн асуудлыг шийдэхийн тулд 10 мянган шинэ ажлын байр бэлдэхээр тохиролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin.:
Bayn.humuus.gudamjind.kope.uugaad.gaduur.hoollood.yavj.baidag
2015-10-29