Бекхэм охиныхоо хүсэлтээр шивээстэй болжээ
2015-10-29

Хөлбөмбөгийн тоглогч асан Дэвид Бекхэм охин Харперийн хүсэлтээр дахин нэг шивээс хийлгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бекхэм баруун гарынхаа алга дээр охиныхоо зурсан хүүхэлдэйг шивээс болгожээ.

 

Викториа инстаграмдаа нөхрийнхөө шинэхэн хийлгэсэн шивээсний зургийг байршуулаад “Хөөрхөн юм. Надад таалагдсан анхны шивээс” гэж бичсэн байна.

 

Өнгөрсөн долоодугаар сард тамирчин эр охиныхоо хүсэлтээр нуруун дээрээ “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэйн киноны туслах дүр минионыг шившүүлсэн билээ.

 

Бекхэм ийнхүү 41 шивээстэй болжээ. Тэрбээр шивээсэнд дуртай хэдий ч хөвгүүддээ шивээс хийлгэхийг хатуу хориглодог байна. Өнгөрсөн онд Бруклин зүүн гарынхаа булчин дээр шивээс хийлгэсэн ч удалгүй лазераар арилгуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин