Балба улс эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2015-10-29

 

 

Балбын парламент эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Бидхья Деви Бхандариг

Ерөнхийлөгчөөр сонгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү тус улс түүхэндээ анх удаагаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо.

 

Бхандари эрх баригч “Комминуст” /United Marxist Leninist/ намын дэд даргын албан хашдаг юм. Тэрбээр 2009-2011 оны хооронд тус улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байжээ. Тус улс төрийн тэргүүнээ парламентаар сонгодог. Ерөнхийлөгч зөвхөн бэлэгдлийн үүрэгтэй юм. Шинэ Ерөнхийлөгч ирэх сарын эхээр тангарагаа өргөх аж.

 

2008 оны долоодугаар сард тус улс хаант засаглалыг халж, анхны Ерөнхийлөгчөөр Рам Баран Ядавыг сонгосон билээ. Энэ сарын 2-нд тус улс шинэ Ерөнхий сайдтай болсон юм. Ерөнхий сайдаар Кадга Прасад Шарма Оли сонгогдсон бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн ойрын хамаатан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин