Улсын нийслэл 376 нас хүрлээ
2015-10-29

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 376 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан арга хэмжээ нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолоор эхэлсэн билээ. 

 

Баярын арга хэмжээ Чингис хааны нэрэмжит төв талбайд “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, Соёлын төв өргөөнд  “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концертоор үргэлжилж байна.

 

Мөн 14:00-17:00 цагийн хооронд Улсын Их дэлгүүр –Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай чиглэлд баярын парад алхана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин