Өршөөл 76 гишүүнд хамаарахгүй гэсэн заалт оруулъя
2015-10-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

 

-Бид Өршөөлийн хуулийн төслийг баталсан. Эргээд өөрсдөдөө бантан хутгасан. Харин одоо энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүдэд огт хамааралгүй гэдэг хуулийн заалт оруулъя гэсэн санал гаргав. Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

 

-Энэ саналыг дэмжиж байна. Хуульзүйн байнгын хороо энэ саналыг дэмжихэд бэлэн байна гэлээ.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Зун гаргасан Өршөөлийн хуулиар гарчихна гэсэн итгэлтэй, ар гэр нь  ч хүлээгээд байгаа хүмүүс бий. Сөрөг хүчин өөрсдөдөө зориулж энэ хуулийг гаргалаа гэж хэлж, ард түмний зүгээс ч ийм бодолтой болсон. Энэ Өршөөлийн хууль УИХ-ын 76 гишүүн үйлчлэхгүй гэсэн заалт оруулах ёстой гэлээ. Өнөөдөртөө багтааж Өршөөлийн хууль батлагдах ёстой гэсэн юм.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
1+:
Түнээс гадна тэдний гэр бүл гэвэл ..... ёстой NONONO 100. Бид тэнэг хүнийг сонгохгүй л дээ.
2015-10-29
иргэн:
Урьд өмнө их хурлын гишүүн засгийн газрын гишшүн байсан одоогийн их хурлын гишүүн засгийн газрын гишүүнд энэ хууль хамаархгүй гэсэн заалт оруулах хэрэгтэй
2015-10-29