Өршөөлийг өнөөдөр шийдье
2015-10-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг  хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-19800 төрийн албан хаагч байгаа. Зөвхөн 76 гишүүн биш хээл хахууль авахгүй гэж тангараг өргөсөн албан тушаалтан бүрт хамаатай.   Хээл хахууль, авлига авсан хүмүүсийг Өршөөлийн хуулиар өршөөхгүй биз дээ гэдгийг асуумаар байна.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-76 гишүүн өршөөгдөхгүй гэдэг нь намайг алуурчинтай зэрэгцүүлж  санал тавиад байна. Өөрсдийнхөө итгэл үнэмшлийг доош нь хийсэн зүйлээ боль.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төрийн төлөө үнэнчээр зүтгэсэн, улс төрийн намын албан тушаалтнууд өршөөгдөх үү, үгүй юу гэдгийг санал хураалтаар шийднэ. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалаа ашиглах, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхийг бид кнопоороо шийднэ. Санал хураах заалтад орсон байгаа. Төрийн эрх мэдлээ хэтрүүлэх бүх зүйлд хамаатай. Тийм болохоор байнгын хороо хуралдах шаардлагагүй. Дөрвөн чуулган энэ асуудал дамжлаа. Та бүхэн ямар мэргэн санаа олчихоод завсарлах гээд байгааг мэдэхгүй байна. Өнөөдөр Өршөөлийн шийдье.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараагаар Н.Батбаяр гишүүний  “76 гишүүнд энэ хууль хамаарахгүй” гэсэн санал хураалт явуулсан боловч дэмжигдсэнгүй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин