Залилангийн хэргийг өршөөхгүй
2015-10-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өршөөлийн хууль 76 гишүүн үйлчлэхгүй гэсэн Н.Батбаяр гишүүний саналыг гишүүдийн  олонхийн дэмжлэг авсангүй. Тиймээс хуулийн төслийн зүйл анги бүрээр санал хураахаар боллоо. Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй саналаар санал хураалт явуулаарай” гэв. Гишүүд  Өршөөлийн хуулийн заалт бүрээр санал хураахдаа тодорхой хэлэхийг УИХ-ын даргад учирлаж байлаа.

 

 УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Хоёр хэсэг санал байгаа. Хоёр жилийн ял хасах танхай гэсэн 3 зүйл байгаа. Үүнийг дэмжсэн. Дэмжигдээгүй нь 9.1.3-т залилангаас эхлээд зарим зүйл анги байгаа. Тиймээс 9.1.3 бол зүйл бүрээр санал хураагдах ёстой гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Би 7 удаагийн санал хураалт явуулна. Эхний 6 нь  байнгын хорооны дэмжигдээгүй санал хураалт гэсэн юм.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

 

-Авлига авахыг өршөөхгүй гэсэн заалт дэмжигдсэн. Харин 7 зүйл заалтыг байнгын хороон дээр дэмжээгүй. Өршөөлийн хууль батлагдаад хэрэгжээгүй. Учир нь нам, эвлийн бүлэг завсарлага авсан. АН л завсарлага аваагүй гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

 

-Байнгын хороон дээр зүйл заалт бүрээр нь санал хураалгасан. Би хээл хахууль авах гэдэг 268 дээр цөөнх болсон. Хэдийгээр дэмжигдсэн ч гэсэн цөөнх болсон учир тусад нь санал хураалгаж өгөөч. Хуульзүйн байнгын хорооны ажлын алба үүн дээр санаатай алдаа гаргасан шүү.  Шүүгч нар илтэд  хууль бусаар шийдвэр гаргасан тохиолдолд өршөөлд хамрагдахгүй  гэдэг үгийг санаатай хассан шүү хэмээлээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-Халдашгүй байдлын дэд хорооны даргын хувьд зарим гишүүд саналаа хэлсний төлөө гэм буруутан болоод байна. Энэ хууль гишүүдийг тийм байдалд тавьсан. Гадаадын улс орныхон Монголын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байна. Монгол Улсын бүрэн эрхэт байдал руу халдаж байна. Тийм учраас өнөөдөр гишүүд энэ хуульд ямар санал өгснийхөө төлөө  гэм буруутан болох ёсгүй.  Гишүүд саналаа нууцаар өгөх саналаар санал хураалт явуулмаар байна гэлээ.

 

Ийн Өршөөлийн хуулийн зүйл заалт бүрээр санал хураалт явуулж байна. Эхлээд  Хуулийн 9.1.3-т бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах /ЭХ-ийн 148.1/ гэж нэмэх саналаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар  Залилангийн гэмт хэрэг өршөөгдөхөөргүй боллоо. 

 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар сонин юм вэ? 148-1-2-3 оршоолд Орсон гээд байсан болж бга юмуу? Голдуу эмэгтэйчууд. Хамрагддаг хэрэг биз дэ? Санаатай биш холбогдсон хумуус байж болно шуу дэ! Оршоол эмэгтэйчуудэд хамаагуй юм байна да!!!!!
2015-10-29