Хууль бусаар хөрөнгөжсөн этгээдийг өршөөхгүй
2015-10-29

Хууль бусаар хөрөнгөжсөн этгээдийг өршөөхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн зүйл заалт бүрээр нь санал хураалт явуулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

 

-Хэн нэг нь эрх мэдэлд түрүүлээд хүрчихээр бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дарамталдаг. Мөнгийг нь саадаг асуудлыг бид болиулах гээд байгаа. Ийм байдлаар бизнес эрхлэгчдээ намнаж байгаа. Сонгуульд нэр дэвшихээр нь шоронд аваачиж хийгээд дуусахаар нь гаргадаг.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Үндэсгүй хөрөнгөжих гэдгийг Эрүүгийн хуулинд оруулсан. Үүнийг ил тод байдлын хуультай холбоод яваад байгаа зүйл одоохондоо байхгүй.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Сонгуульд нэр дэвшсэн хүнийг намын бага хурлынх нь дараа үүрээр ачаад аваад явж байсан. Авилга албан тушаалын хэргийг өршөөхгүй байх хэрэгтэй. Үүний өмнө Монголын төр хүчин мөхөстөж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Энэ хэлэлцүүлгийн явцад шүүхэд баримталтай зарчмыг хууль тогтоох байгууллагад оруулж ирж болохгүй. Иргэний эрхзүйн зарчмыг дордуулахгүй гэж шүүхэд баримталдаг. Хуулийн байгууллагын албан хаагчид тодорхой бүлэгт үйлчлээд байна гэдэг хардалт байна. Үүнийг  хуулийн замаар шийдэх ёстой. Өршөөлийн хууль ярих болохоор хэн нэгнийг хамгаалах гээд байгаа юм шиг хашгичаад байна. Гишүүд арга замаа буруу сонгоод байна гэлээ. 

 

Ингээд “Хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой заалтыг өршөөлд хамруулахгүй” саналыг   заалтыг гишүүдийн олонх дэмжлээ.

: Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл  мөн өршөөлд хамруулахыг дэмжээгүй юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
лора:
төрөөс төрсөн буюу ордонд сууж байгаад тэрбумтан болсон энэ 76, саарал ордныхон зайлуул бүгд дээлээ нөмрөх нээ. Ийм юм ярьж шийдэж байгаа бол энэ 76 зайлуул төрөл арилжсан юм болов уу. Өөрсдийгөө барьж өгдөг шулуудсан гарууд ирэх сонгуульдаа бэлтгэж шоү пиардаж эхлэв үү. Чоно хониноос гарна гэдэг үлгэр дээ. Өнгөрсөн сонгуульд болон сайд эрх баригч болохдоо гэж мөн ч их мөнгө цацсан. Үүнийгээ 3 нугалах гэж шуурч шургасан биш билүү. Эсвэл өөрийнхөө тэр их хөрөнгийг үрэн үрэн ард түмний зарц болох гэж зүтгэсэн мулгуу малууд байсан болов уу. Нэг л элбэ үзүүлэх нээ
2015-10-29
Зочин:
huuli busaar mungu hiisen bvh alban tushaaltand ene ulsin ih uriig huwaaj tulvvleh n zow, ard tvmnees bish
2015-10-29