Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг чуулганы үдээс хойшх хуралдаанаар хэлэлцэж байна. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй 5 саналыг заалт бүрээр нь санал хурааж баталлаа. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Өнөөдөр Өршөөлийн хуулийг гаргаснаар, өршөөлд хамруулахгүй гэсэн зүйл ангийг нэмснээр авлигаас ангид байгаа юм биш. УИХ парламентын тогтолцоотой улс уу, хууль шүүхийн тогтолцоотой улс уу. Гаднын байгууллагаас хүртэл санал ирж байна. Бидний дээр гарсан хүмүүсийг таслан зогсоож чадахгүй учраас ард түмэндээ хэлэх хэрэгтэй. Бидэнд хандаад хэрэггүй, асуудлыг шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдэх ёстой. Бүх зүйлийг кнопоор цогцоор нь шийдэх цаг өнөөдөр байлаа. Хуйвалдаан байна гэдгийг Ц.Нямдорж гишүүн хэлж байна. Ерөнхийлөгч нь өрөөндөө дуудаж оруулж ирээд зааварчилж байна. Уг нь энэ авлигачдын эсрэг хууль байгаа юм. Бид өнөөдөр үүнээсээ ухарлаа. Барьцаагүй улстөр байж чадаж байна уу. АТГ-аас хэн нэр дэвшиж болох вэ гэдгээ асуух хэмжээнд хүрээнд байна шүү гэлээ.
Ийнхүү Эрүүгийн хуулийн 148.4, 263, 264, 270.1, 273 дугаар зүйлийг Өршөөлийн хуульд нэмээд санал хураалт явуулах гэж байгаагаа УИХ-ын дарга мэдэгдэхэд гишүүн Р.Гончигдорж:
-Хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дараагаар нь Шүүхийн хууль хэрэглэнэ. Буцаан хэрэглэх журмыг хэрэглэнэ гэж бодож байгаа шүү. Эрүүгийн хуулийн 12-ыг хэрэглэхгүй байх вий. Зарим иргэд дээр дахин ял тогтоогдохгүй гэж бодож байна. Энэ хуулин дээр шүүхээр дамждаг болсон.
Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:
-МАН-ын завсарлага аваад горимын саналаа гаргасан. З.Баянсэлэнгэ горимын саналаа гаргаагүй. Хээл хахууль авах гэдэг өршөөлд хамрагдахгүй болсон. Тухайн үед хээл хахууль авсан этгээдийг өршөөлд хамруулъя гэдэг саналыг Р.Гончигдорж гишүүн та хоёр гаргасан. Гэхдээ өөрсдийн гаргасан саналаар санал хураалт явуулъя гэж хэлээгүй гэхэд гишүүн Р.Гончигдорж “ Авлига авсныг өршөөе гэдэг саналыг гаргаагүй. 8 сарын 11-нд батлагдаад 8 сарын 17 хүртэл хэрэгжсэн хуулиас дордуулж болохгүй гэсэн үг” гэлээ.
Бусдын хөрөнгийг хууль бусаар зарцуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг 5 саналыг нэмээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг баталлаа. Энэ хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх юм.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ