Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд жишиг галт тэрэг явж эхэллээ

Караоке, бялдаржуулах өрөө, үнэгүй интернэт, гоо сайхны үйлчилгээ, захиалгат дуу хөгжим зэрэг иж бүрэн тохижилт бүхий жишиг галт тэргийг Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд явуулж эхэллээ.
“Жишиг галт тэрэг”-ээс захиалгат болон багц үйлчилгээг авч болно. Тухайлбал, жижиг илгээмж тээвэрлэх, мөнгө болон үнэт эдлэл хадгалах сейф, такси, зочид буудал, амрах байр захиалах эмнэлэгийн төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээ авч болно. Мөн караокедож,, маникюр, хийлгэх боломжтой аж.
Монгол-Оросын хамтарсан УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс цаашид олон улсын болон дотоодын бүх галт тэргийг “Жишиг галт тэрэг” шиг болгох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ