Ник Картер аав болно
2015-10-29

1990 оны үед алдаршиж байсан “Backstreet Boy” хамтлагийн хамгийн царайлаг гишүүн гэгддэг Ник Картер тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Түүний гэргий Лаурен Китт дөрвөн сартай жирэмсэн гэнэ. Хос инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгджээ.

 

Ник “Бурхан минь, би маш их баярлаж байна. Бид удахгүй гурвууллаа болно. Үнэхээр баяртай байна. Аль эртнээс л аав болохыг хүсдэг байсан” бичжээ. Дуучны найз “Us Weekly” сэтгүүлд “Китт удаан хугацааны турш эмчилгээ хийлгэсний эцэст жирэмсэн болсон. Тэд хүүхэдтэй болохыг их хүссэн” гэж ярьсан байна.

 

Тэд 2009 оноос болзож, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Санта Барбарад хуримаа хийсэн билээ. Хос хуримаа хийснийхээ дараа “I Heart Nick Carter” гэх реалити шоуг АВС телевизээр цацах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин