Хэт даврагч болсон реппер амиа алджээ
2015-10-30

Герман улсад “Deso Dogg” нэрээр олны танил болсон реппер Дэнис Мамадои өнгөрөгч хоёрдугаар сард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Реппер өнгөрсөн сард амиа алдсан Египетийн 21 иргэнийг хороосон хэмээн мэдэгдэж, мөн Германы Канцлерийг хүртэл заналхийлсэн юм.

 

Тагнуулын мэдээллээр залуу 10 гаруй халдлага зохион байгуулсан болохыг тогтоосон билээ. Тэгвэл хэт даврагч болж хувь тавилангаа өөрчилсөн Дэнис амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Реппер энэ сард амиа алдсан болохыг Пентагон баталлаа. АНУ тэргүүтэй холбоотон орнууд энэ сарын 17-нд Сирийн Ракка хотноо агаараас цохилт өгөх үеэр тэрээр амиа алдсан байна.

 

Энэхүү мэдээллийг Германы Тагнуулын төв байгууллага баталсан бөгөөд агаарын дайралтын дараа хэт даврагчид дотоод сүлжээгээр “Мухаммед Махмоуд амиа алдлаа” хэмээн мэдээлэл солилцсон гэв. Реппер хэт даврагч болсны дараа дээрх нэрийг авсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
азгүй тахиа
2015-10-31