Гацууртыг хэлэлцэхийг дэмжлээ
2015-10-30

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив. 

 

Уул уурхайн сайд Р.Жигжид "Гацууртын ордын нөхцөл байдалтай хоёр удаа газар дээр нь очиж танилцсан. Алт хууль бусаар олборлогчид ихээр бий болсон байна. Нутгийн иргэд цагдаа болон иргэд хамгаалж чадахгүй, хүчин мөхөсдөж буй учраас төрөөс яаралтай шийдвэр гаргах хэрэгтэйг хэлж байсан" зайлшгүй шаардлага бий болсныг танилцуулав.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо. Уг асуудлыг үдээс хойш хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин