Уулзалт бус хэрүүл болж байна
2015-10-30

Австрийн Вена хотноо Сирийн холбоотон орнууд болох Саудын Араб, АНУ, ОХУ, Иран, Ирак, Турк улсын Гадаад хэргийн сайд нар уулзаж байна. Тэд Сирийн хямралыг шийдвэрлэхээр цугларсан хэдий ч тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассадаас болж муудалцсаар байгааг “AFP” агентлаг мэдээллээ. “Уулзалт бус хэрүүл болж байна” хэмээн албаны эх сурвалж хэлэв.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Орос болон Ираныг буруутгаж, “Та бүхэн хэт даврагчид бус Ассадын эсрэг буу чиглүүлсэн сөрөг хүчний эсрэг нэгдэж, цохилт өгч байна” гэжээ. Саудын Араб, АНУ-ын төлөөлөгчид “Ассад өөрийн хүсэлтээр Сирийг орхин гарснаар дөрвөн жил үргэлжилсэн хямрал эцэслэгдэх болно” гэжээ. Харин Орос “Ассад төрөөс явбал Сирийн тусгаар тогтнол аюулд орох болно” хэмээн хариу мэдэгдсэн байна.

 

Гүрнүүдийн дунд хэрүүлийн алим болж буй Ассадын асуудлаас үүдэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус хуралдааны төлөөлөгчидтэй онлайнаар холбогдож, өөрийн байр сууриа хүргэжээ. Тэрбээр сайд нарыг уян хатан хамгийн гол нь иргэдийн талд нааштай шийдвэр гаргахыг сануулсан байна. “Иргэд бол энэ улсын зүрх. Тэднийг хохироох шийдвэр гаргахгүй байхыг хүсье” гэж Бан Ги Мүн хэлжээ.

 

Оросын цэргийн ажиллагаа эрчимжиж буйд санаа зовж буйгаа тэрбээр мөн илэрхийлсэн аж. Өнгөрөгч амралтын өдрөөс Орос хэт даврагчдад өгч буй цохилтоо нэмэгдүүлж өдөрт 70-аас дээш удаа агаарын довтолгоо хийх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bata:
hudla medemhirhe bolioche tom gurnuudl yuasa bulachaldaj bnsde manaih huchtei baihda amerik shigl baisansde
2015-10-31
хэхэхэ:
энэ ч дэлхийн том зодоон болно доо яандаа
2015-10-31
Зочин:
siriin holbooton ulsuud gej heniigee nerleed baigaa yum be?.Oros iran hoyor l siriin alban yosnii zasgiin gazartai hamtarch baigaa bizdee.
2015-10-31
chi heniigee siriin holbooton gej bodoh chinii he:
hghhgg
Russie:
Dain ehluul goy 2, hulgaichuudiig bugdiin alay. Hahahaha
2015-10-30
Werty:
Lavrov bol unen lag diplomat hun, yajch bsan toiruulj bgad asyydlaa avaal garana, dereesn nogoduuln shirenii ard sya gesen uym bol evgui shahaand bgail gesen ug
2015-10-30
Зочин:
СИРИЙН АЛБАН ЁСНЫ ЗАСАГ ЗАХИРГАА НЬ АССАДЫН ЗАСАГ ЗАХИРГАА. АНУС ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БОЛОГЧИД ИРАК ЛИВИЙГ СҮЙТГЭСЭН ШИГЭЭ СИРИЙГ СҮЙТГЭЖ ДУУСЛАА. ЯАСАН Ч ХҮМҮҮСИЙН ЗОВЛОНГООР БАЯЖИЖ ХАНАДАГГҮЙ ЛАЛРУУД ВЭ.
2015-10-30