Засаг дэд сайдгүй ажиллана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэхэд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж хуулийг дагалдуулсан байсныг татаж авсан. Харин Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийг эгүүлэн оруулж ирсэн юм. Энэ хуулиар дэд сайдуудыг Засгийн газрын бүтцээс хасч байгаа юм. Гишүүд энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжив. Ингээд Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Ийнхүү Засгийн газар дэд сайдгүйгээр ажиллахаар боллоо. Энэ хууль 2015 оны төсвийн тодотголын хууль батлагдсанаар хүчин төгөлдөр болох юм. Өнөөдөр энэ оны төсвийн тодотгол хэлэлцэн батлагдана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ