Бибер бүдүүлэг зан гаргав
2015-10-30

Дуучин Жастин Бибер өчигдөр англи хэлээр цацагддаг Испанийн “Yu” гэх радиод ярилцлага өгөх үеэрээ бүдүүлэг зан гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөтлөгч дуучнаас “Таныг оддын өвчин туссан гэх юм. Мөн энэ өвчин нь хүнд шатандаа явж байгаа гэх юм. Энэ үнэн үү. Та яагаад фэнүүдтэйгээ бүдээлэг харьцдаг юм бэ” гэж асуужээ. Уг асуултыг сонссон дуучин дургүйцлээ илэрхийлж, 40 мянган хүнд шууд хүрч байсан студийн байрыг орхин гарчээ.

 

Бибер эфирийн байрыг орхин гарахаасаа гадна хөтлөгчийг хэл амаар доромжилж “Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу. Би Бибер байна” гэж хэлжээ. Дуучны бүдүүлэг зан сонсогчдод таалагдаагүй бөгөөд Биберийг биеэ тоохгүй байхыг сануулсан байна.

 

Дуучин залуу твиттертээ “Таныг доромжилж буй хүний өөдөөс хараад инээж чадах уу. Яагаад та нар ганц ч удаа намайг хамгаалж болдоггүй юм бэ” гэж жиргэсэн байна. Тэрбээр дээрх жиргээгээ 12 минутын дараа устгаж “Хараал ид” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bitgii tenegt!! ingej hudlaa zohiohoo bolimoor yum! iim yum boloogui, bolohchgui
2015-10-31
Зочин:
Ene neg erguu patsaan kim kardishian ch bilu 2 duraak neg bnaa. Ene 2n tuhai unshihaas zalhahiin. Mongold elbegee dorlig bayartsogt gomo saihanbileg ntr.iin neriig sonsoj haragdahaar bas neg durgui hurne. Yooy zalhaj bn ta naraas
2015-10-30