Ноён уулын асуудлыг дахин хэлэлцэнэ
2015-10-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Ноён уул орчмын газрыг Улсын тусгай хамгаалатад хамруулахаар судалгаа хийж, зохих үндэслэлийг боловсруулжээ.

 

Дээрхи газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 11 194 22 га-аар буюу  нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэх юм байна.

 

Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог. МЭӨ III – МЭ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам нутагт хүннүчүүд нүүдэллэн амьдарч, төр улсаа цогцлоон байгуулж, мандан бадарч байсны бодит нотолгоо болох археологийн дурсгалууд Монгол орны нутаг дэвсгэрээс олон тоотойгоор олддог бөгөөд энэ нь Хүннү гүрний төв одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт юм. Хүннүгийн археологийн дурсгалыг дотор нь булш бунхан, хот суурин, хадны зураг гэж ерөнхийлөн ангилан авч үздэг.

 

Хамгаалалтад авахаар санал болгож байгаа Ноён уул нь  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог.  Сибирийн тайгын өмнөд хил дээр орших Хэнтийн тайгын экосистем, Монгол оронд улам бүр багассаар байгаа ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, түүх соёлын үнэт дурсгалыг үеийн үед хадгалан үлдээх зорилготой аж.

 

Ноён уул орчмын нутаг нь Монгол орны төв хэсэгт орших хүн амын нягтшил өндөр, аж ахуйн ашиглалт ихтэй, ашигт малтмалын арвин их нөөцтэй, түүх соёлын асар их өвийг агуулж байдгаараа үнэ цэнэтэй нутаг бөгөөд ялангуяа хамгаалалтад авахаар санал болгож буй нутгийн төв хэсэгт орших Ноён уулыг нутгийн ардууд үеийн үед тахин шүтэж хамгаалж ирсэн тахилгатай уул юм.  

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Сентерра гоулдын лицензтэй 3000 га талбайн хэдэн хэсэг нь тусгай хамгаалалтад оруулж байна вэ? Төрт ёсны түүхтэй холбоотой асуудлыг Борнуурын Иргэдийн хурал яагаад шийдвэрлэдэг вэ?

-ХанХэнтийн дархан цаазат захиргааны хариуцах ажил болж очно. Улсын тусгай хамгаалалттай хуулийн заалтын дагуу орон нутгийн байгаль орчин хариуцдаг ажилтнууд хяналт тавьж ажиллана.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Ноён уул орчмыг хамгаалж, тусгай хамгаалалтад авах нь зөв. Би бүхэлд нь тусгай хамгаалалтад авах нь зөв гэж бодож байна. Тусгай хамгаалалтад авчихаар яаж хамгаалдаг вэ? Одоо энэ газар төрийн хамгаалалтад байгаа баялаг. Хамгаалалтын зэргээ нэмэгдүүлээд тусгай хамгаалалтад авах гэнэ. Нинжа нараасаа хамгаалж чадах юм уу?

-Тусгай хамгаалалтын дэглэм үйлчилж байгаа хэсэг дээр хууль бус олборлолт яваагүй. Улсын төсвөөс хамгаалалтын захиргааны газар ажиллуулаад, ам амаар нь байцаагч нарт хувааж өгч, хамгаалуулж байгаа.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалт явуулахаар байлаа. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд “Санал хураалт явуулахад гишүүдийн ихэнх байхгүй, хоосон сандал ширээ байна. Дээр нь энэ асуудлаар  дахин хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Тиймээс ирэх долоо хоногийн чуулганы  хуралдаанаар  хамгаалалтад авах эсэх санал хураалт явуулна гэлээ.

Чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
uheruudee maanaguudaa:
HOOE MAANAG GARUUDAA ODOO ULGERT ITGEJ TENEGTEED 2TOLGOI BAS BOROO GOULD SHIG YUM BOLGOHUU UGUI ODOO NOYN UUL NINJAA NARIIH BIDNIIH BOLNO GSEN UG ODOO UMBUUTEJ HOSHGIROHGUI SHIUU
2015-10-30
Зочин:
Ардчилсан намын новшнууд энэ гадаад компаниас авилга авчихаад л зүтгүүлээд байна даа
2015-10-30