Онгоц осолдож, 224 хүн амиа алджээ

Оросын агаарын тээврийн “Airbus A-321” онгоц Египетийн Синай хойгт өчигдөр орон нутгийн цагаар 12.00 цагт осолдсон тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Ослоор 224 хүн амиа алдсан болохыг Оросын Тээврийн яамнаас олон улсад мэдээлсэн байна. Онгоц өчигдөр 6.51 цагт Москвагаас хөөрч, удалгүй төв станцаас холбоо тасарчээ. Осолдсон онгоцонд 217 зорчигч, багийн долоон гишүүн зорчиж явжээ. “Бүх зорчигч амиа алдсан” хэмээн Египетийн аврах албанаас мэдээллээ.
Ерөнхийлөгч В.Путин осолтой холбогдуулан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарласан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Египетийн аврагчид онгоцны хар хайрцгийг олж, Москвагийн талд шилжүүлэн өгсөн байна. Оросын 30 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг өнөөдөр ослын газар хүрэлцэн ирсэн болохыг “TASS” агентлаг мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ