Оросын онгоцыг хэт даврагчид устгажээ

Оросын агаарын тээврийн “Airbus A-321” онгоц Египетийн Синай хойгт осолдож, 224 хүн харамсалтайгаар амиа алдлаа. Ослын газар Орос болон Египетийн аврах албаны 200 гаруй шинжээч ажиллаж байгаа хэмээн “TASS” агентлаг мэдээллээ.
Тэгвэл Оросын онгоцыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл устгажээ. Учир нь тус бүлэглэл өчигдөр өөрийн твиттертээ “Airbus A-321” онгоц осолдож буй үеийн видео бичлэгийг байршуулсан тухай “CNN” агентлаг уламжлав. Тус бичлэгийн төгсөлд “Бидний эсрэг нэгдсэн бүхэн амиа алдах болно. Бид энэхүү ослыг захиалсан” хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Орос улс тус бүлэглэлийн эсрэг нэгдэж, агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Хэт даврагчид өнгөрсөн долоо хоногт Оросуудад хандаж “Цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол халдлага үйлдэх болно” гэдгээ сануулсан юм. Тус бүлэглэл халдлага үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсний дараа Оросын эрх баригчид дургүйцлээ илэрхийлж, иргэдийнхээ амийг нэхэхээ сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ