Худалдааны төвд гал гарч, 15 хүн амиа алджээ

Филиппинийн Замбоанга гэх хотод байрлах худалдааны төвд гарч, 15 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Амиа алдагсдын дунд 4-12 насны зургаан хүүхэд байсан хэмээн тус хотын аврах албанаас уламжилсан байна.
Худалдааны төвд гал гарсан шалтгаан нь цахилгааны утаснаас болсон хэмээн аврагчид мэдээлжээ. Амиа алдсан иргэд нэг өрөөнд шинэ бараагаа янзалж байсан учир галын үеэр барилгаас гарч чадалгүй, амиа алдсан хэмээн шинжээчид хэлжээ.
“Тэд өрөөнөөс гарах гэж бүх хүчээ дайчилсан байсан. Хүүхдүүдийн амийг аврахын талд томчууд нь цонх, хаалга зэргийг эвдэлсэн байсан” хэмээн нэг гал сөнөөгч “Zabala” сонинд ярьжээ. Ослын дараа тус улсын удирдлагууд эмгэнэл илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ