Хэт даврагчид онгоцны осолтой холбоогүй
2015-11-01

Египетийн Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн “Airbus A-321” онгоцны ослын газарт тус улсын Ерөнхий сайд Шарафи Ислайм очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж буй тухай “CNN” агентлаг мэдээллээ. Ослын газартай танилцаж буй Ерөнхий сайд “Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл  дээрх осолтой холбоотой эсэх нь тодорхойгүй. Баримт хомс. Осол мөрдлөгийн явцад явж байна. Тиймээс өдөөн турхирсан мэдээллээ багасгах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

“Онгоц техникийн асуудлаас болж осолдсон байх магадлалтай” хэмээн Египетийн Тээврийн сайд Хоссам Камал сэтгүүлчдэд хэлэв. Тэрбээр “Онгоцны хар хайрцгийг Москвагийн талд шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа бүх зүйл тодорхой болно. Онгоц холбоо тасрахаасаа өмнө ахмад төвтэйгөө холбогдож “Яаралтай газардах хэрэгтэй байна” гэсэн. Ахмад ойрхон онгоцны буудал станцаасаа асуусан нь тодорхой болсон” гэж мэдэгджээ.

 

Харин Оросын эрх баригчид осолтой хэт даврагчид шууд холбоотой гэв. Хэдхэн цагийн өмнө хэт даврагчид өөрсдийн твиттертээ онгоц осолдож буй үеийн 22 секундын видео бичлэгийг байршуулж, “Халдлагыг зохион байгуулсан” хэмээн мэдэгдсэн билээ.

 

“Энэхүү мэдээлэл нэг талыг барьсан. Тиймээс хуурамч мэдээлэл байх магадлалтай” хэмээн Ерөнхий сайд, Москвагийн талд сануулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Исламын өш хонзонгийн эхлэл
2015-11-01