Завь осолдож, дүрвэгсэд амиа алджээ
2015-11-02

Газар дундын тэнгисийг гатлаж явсан дүрвэгсдийн завь Грекийн эргийн ойролцоо осолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Осол өчигдөр 19.50 цагт болсон байна. Осолдсон завинд хэдэн зорчигч зорчиж явсан нь тодорхойгүй байгаа бөгөөд аврагчид уснаас 13 хүний цогцсыг гарган авсан байна. Амиа алдагсдын зургаа нь бага насны хүүхэд байсан хэмээн Грекийн эргийн хамгаалагчид мэдэгджээ. Гэрчүүдийн хэлснээр “Завинд Сирийн 28 иргэн зорчиж явсан” гэв.

 

Аврагчид ослын газар ажиллаж буй ч бусад зорчигчийг олж чадаагүй байна. “Тус завинд зорчиж явсан 13 зорчигч амиа алдсан. Бусад зорчигч сураггүй байна” хэмээн Грекийн аврах албанаас мэдээлэв.

 

Энэ амралтын өдөр Грек улсыг зорин 2500 дүрвэгч хүрэлцэн ирсэн аж. Тус улсын удирдлагууд өнгөрөгч долоо хоногт 50 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин