Ерөнхийлөгчийн нам ялалт байгууллаа
2015-11-02

Турк улсад өчигдөр бүх нийтийн сонгууль болж өндөрлөлөө. Тус улсын Сонгуулийн хорооны мэдээлснээр энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы тэргүүлдэг “Шударга ёс, хөгжлийн нам” буюу (AKP) нийт сонгогчдын 49.4 хувийн саналыг авч, ялалт байгуулсан тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Сөрөг хүчин Бүгд найрамдах ардын нам буюу (CHP) 25.4 хувийн санал авчээ. Санал хураалтын дараа Анкара хотноо (AKP) намын дэмжигчид баяраа тэмдэглэсэн бол зарим газарт сонгуулийн дүнг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүссэн байна.

 

Өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулагдсан сонгуулиар эрх баригч (AKP) нам парламент дахь олонхийн суудлаа алдсан билээ. Сонгуулийн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн нам 13 жилийн дараа анх удаа хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Сөрөг хүчний намууд эрх баригчдын бодлогыг эсэргүүцэж эхэлснээс болж, Ерөнхийлөгч дахин сонгууль явуулахаар зэхэх болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин