“Airbus А321”: Онгоц агаарт дэлбэрчээ

Оросын “TASS” агентлаг Синайн хойгт осолдсон “Airbus А321” онгоцны ослын талаар мэдээлжээ.
- Өнгөрсөн сарын 31-нд Москвагийн цагаар 6.51 цагт Оросын “Когалыавиа” компанийн “Airbus A321” онгоц осолджээ.
- Ослоор 244 хүн амиа алджээ.
- Сүүлчийн нислэг 23 минут үргэлжилсэн байна.
- Амиа алдагсдын дунд 1-11 насны 25 хүүхэд зорчиж явсан байна.
- ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ослын буруутанг олохыг тулд Синайн хойг руу шинжээчдийн баг илгээсэн байна.
- Орос болон Украин өчигдрийг үндэсний гашуудлын өдөр болгожээ.
- “Бүх зорчигч амиа алдсан” гэх мэдээллийн дараа Москва болон Санкт-Петербург хотын иргэд төв талбайдаа цугларч, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ.
- Египетийн талаас мэдээлснээр өчигдөр 19.50 цагт Оросын 100 гаруй шинжээч, тусгай техник төхөөрөмжийн хамтаар ослын газар хүрэлцэн ирсэн гэв.
- Шинжээчид 30 хавтгай дөрвөлжин километр газарт эрлийн ажиллагаа явуулж байна.
- АНУ-ын Иргэний нисэхийн сүлжээний аюулгүйн зөвлөлөөс мэдээлснээр онгоц агаарт дэлбэрсэн гэж мэдээлжээ.
- Мэргэжилтнүүд хэт даврагчдын твиттер хуудастаа нийтэлсэн бичлэгийг шалгаж эхэлсэн байна.
- Хэвлэлүүд хэт даврагчдыг дээрх осолтой холбоотой хэмээн мэдээлж байгаа бол Орос, Египетийн удирдлагууд тэднийг холбоогүй хэмээв.
- Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл дээрх ослыг захиалсан болохоо мэдэгдэв.
- Хар хайрцагны мэдээллийг тайлахад Орос, Францаас тусламж хүсчээ.
- Ойролцоогоор гурван улсын 20 гаруй мэргэжилтэн хар хайрцагны мэдээллийг тайлж эхэлжээ.
- ОХУ-ын Тээврийн яамнаас мэдээлснээр нэг хар хайрцаг дэлбэрэлтээс үүдэж, бага зэрэг гэмтсэн гэв.
- Ослын газар Оросын 104 болон Египетийн 147 аврагч ажиллаж байна.
- Одоогоор осолдсон онгоцны сэгээс 127 зорчигчийн цогцсыг гарган авчээ.
- Зорчигчдын цогцсыг өчигдөр Санкт-Петербург хотын Пулково онгоцны буудалд авчирч, хохирогчдыг таних ажиллагааг явуулж эхэлжээ.
- Осолдсон онгоцонд оросын 213, украины дөрөв, беларусийн нэг иргэн зорчиж явжээ.
- Ослоор нэг гэр бүлийн 11 гишүүн амиа алджээ.
- Осолдсон онгоц техникийн асуудалтай байсан хэмээн гэрчүүд баталсан учир цагдаа нар “Когалыавиа” компанийн удирдлагуудыг түр хугацаагаар саатуулсан байна.
- Ослын шалтгаан тодорхой болох хүртэл “Emirates”, “Air France”, “Lufthansa” зэрэг авиа компаниуд Синайн хойгийн чиглэлийн бүх нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон дэлхий 11 орны төрийн тэргүүн хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
- Онгоц осолдож, Орос даяар гашуудаж буй ч тус улсын тусгайгийнхан Сири дэх цэргийн ажиллагаагаа үргэлжүүлсээр байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ