Зохион байгуулалтай асуудал цаашдаа ч хөврөх байх
2015-11-02

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийлээ. Тавантолгойн ордтой холбоотой УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан төслийг Засгийн газарт өнөөдөр өргөн барьсан байна. Улс орон, ард түмний эрх ашигт нийцсэн төсөл боловсруулан өргөн барьж байгаагаа гишүүд мэдээлэв. Мэдээллийн  үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга:

 

-ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг цагдан хорьсон байна. “Тавантолгой”-н ордтой холбоотой зохион байгуулалттай ийм асуудал цаашдаа ч хөвөрч гарах байх гэсэн бодолтой байна. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсанаас хойш үүдсэн асуудал. Улстөрчдийн эсрэг тэсрэг байр сууринаас үүдэн цаашдаа ч зохион байгуулалтайгаар хөвөрч гарна байх.

 

Урагшаа нарийн царигаар баялаг зөөх бүлэглэлийн эсэргүүцэлтэй тулсаар ирсэн гэсэн юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн төмөр замын төсөлтэй холбогдуулан баривчилсан юм биш үү?

 

-Тэр нь ЗТ-ийн сайд А.Гансүхийн үед хийгдсэн ажил. УИХ-ын шийдвэр, Засгийн газрын тогтоол гарч төмөр зам барь гэсэн. Тогтоолын дагуу ажил хийсэн. Энэ бол баялагтай холбоотой асуудал. Баялгийг хэн барьж, эрх мэдэлд удаан суухтай холбоотой л хэлэлцэгдэж байгаа асуудал. А.Гансүх бол хуульч хүн, Б.Батзаяа бол зарчимч хүн. Тийм болохоор хууль зөрчсөн зүйл хийгдээгүй байх гэж бодож байна. Миний хувьд мөрдөн байцаалтын үед хэлээд байх зүйлгүй. Элдэв юм яривал нөгөө хүмүүсээ хорлочих байх.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ed TZ iig umchuluud hubiin shig baisan turd hutgasan hulgaichid bundiin mungu zaligsan shalgah heregtei
2015-11-03
хэхэ:
олон чингэлэг спиртийхээ хэрэгт ядаж ял эдлэх хэрэгтэй дээ
2015-11-02
bgaa:
zohion baiguulaltai yum ih hiideg hun odoo yamar baidgiig neg harad uzdee. Hund uul ni ih yum hereggui ldee. Neg kompani zohih jurmaaraa ajilaad lyavhad bolchihono. Luivaraar uls oronii amin chuhal zuiliiig uuriin ereh ashigagt niitsuulen uuj idehiig durlagchid iig hezeec hurshuuj bolohgui.
2015-11-02
zochin:
gutanshig bnaa ene judogoo yriad ywaasai
2015-11-02
zochin:
gemt hun gelbelzene gej
2015-11-02
Зочин:
Японд Анх ТМС-т очиж ёуралцаж байсан Лу.Гантөмөр Боловсролын сайд хийгээд бас Цэцэрлэгийн Хүмүүжүүлэгч нөхөр Монгол Улсын БОЛОВСРОЛын стратеги төлөвлөлтийн хэлтэсийн дарга хийж байхад энэ ч харин юу ч биш байнаа хөө.
2015-11-02
Зочин:
ENE NOBSH MONGOLOOS LUIBARDAJ UNEGUIDUULJ ABSAN UILBERUUDEE BUTSAAJ OGBOL TAARNA
2015-11-02
АП:
Баянсэлэнгэ Баттулга Батзаяа ....нар сайд хийж тоглоод байхаар Монгол гуниг байнаа. Яандаа цаашдаа....
2015-11-02
Зочин:
hudlaa hudlaa zohion baiguulalttaigaar huvaagaad idetsgeechihsen ni unen shuu dee. ideegui bsan bol yadaj teree ovoolson shoroonii ajil ni duuschihna bizde
2015-11-02