Палмира хотод цохилт өгчээ
2015-11-03

Оросын тусгай хүчин өчигдөр Сирийн Палмира хот руу агаараас хэд хэдэн удаа цохилт өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн долоодугаар сард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл тус хотыг эзэлж, 2000 гаруй жилийн настай сүм болон хана, музей зэргийг нурааж, дэлхийн түүхэнд том гарз учруулсан билээ. Эртний Ромын үед хамааралтай гэгддэг дээрх сүм, хана зэргийг 2005 онд “UNESCO” дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэж авчээ.

 

Хэт даврагчид хотыг хяналтадаа авч, оршин суугчдыг нь хүйс тэмтэрсэн билээ. Орос цэргийн ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш Палмира хотод агаараас цохилт өгөхөөс болгоомжилж байсан юм. Агаараас цохилт өгвөл тус хотын дурсгалын зүйлс сүйдэх эрсдэлтэй байжээ.

 

НҮБ болон Сирийн Хүний эрхийн байгууллагуудаас мэдээлснээр өчигдөр Оросын “Су-25” онгоц Палмира хотод хяналтаа тогтоосон хэт даврагчдын хуаран болон төв станцын байруудад цохилт өгсөн гэв.

 

“Цэргийн ажиллагааны үеэр хотын ихэнх барилга, байгууламж нурсан. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байна” гэж Сирийн иргэний байгууллагаас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hairan goy hot. soyliin dursgal.
2015-11-03