Сирийн хямралыг дипломат аргаар шийдвэрлэнэ
2015-11-03

Австрийн Вена хотноо Сирийн холбоотон орнууд болох Орос, Турк, Саудын Араб  болон Туркийн Гадаад хэргийн сайд нар хуралдсаар байна. Уулзалт өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд сайд нар Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадаас болж маргалдаж буй учир хуралдаан сунжирч байгааг Ираны талаас мэдээлжээ.

 

Орос, Иран улс Ассадын дэглэмийг авч үлдэхээр тэмцэж байгаа бол Саудын Араб түүнийг төрөөс түлхэн унагаах зорилготой байна. Мөн дээрх хуралдаанд гол ажиглагчаар оролцож буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Саудын Араб улстай санал нэг байгаа юм.

 

Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй хуралдааны талаар сайд нар өчигдөр анх удаагаа хэвлэлд мэдээлэл хийсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Сайд нар болон Керри сэтгүүлчдэд Сирийн хямралыг дипломат буюу хэлэлцээрийн аргаар шийдвэрлэхээр болсноо дуулгав. “Ассад болон сөрөг хүчний удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, Сирийн ирээдүйн асуудлаар ярилцахад дэмжлэг үзүүлэх болно” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд мэдэгджээ. 2011 оноос хойш нэг нэгэнтэйгээ уулзаагүй тэдний уулзалтыг зохион байгуулахад Орос болон АНУ голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд уулзалт энэ сардаа багтаан зохион байгуулагдахаар болжээ.  

 

Керри “Бид Ассадаас болж маргалдаж байна. Хамгийн зөв шийдэл бол Ассад болон Сирийн сөрөг хүчин хэлэлцээрийн ширээний ард сууж, ярилцах хэрэгтэй. Тэд уулзах цаг болсон” гэж хэлжээ. Энэхүү уулзалтад холбоотон орнуудаас гадна дэлхийн 20 гаруй орны удирдлагыг оролцуулах сонирхолтой байгаа аж.

 

Вена хотноо болж буй “V4+1” уулзалтад дэлхийн 19 орны 47 ажиглагч, олон улсын байгууллагын 105 төлөөлөгч хуралдааныг хөндлөнгөөс ажиглаж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
DEMII:
TEGVEL AMERIKIIN NEGDSEN ULSAD ASHIGTAI TED NAR CHIN SURUG HUCHIN TERRORISTUUDIIG DEMJDEG TOM ONGOTSOOR ZEVSEG SHUNU PARSHUTAAR HAYADAG BIZ DE TED NARIIN OROSUUD SUNUUJ ALCHIH GEED ODOO LALRTAAD DIPLOMAT ARGAAR ASAD SURUG HUCHIN 2 IIG UULZUULAAD SHIIDIE GEH SHIG BOLIH HEREGTEI ZYGEER GAZARTAI TEGSHLEECH MU AMERIKIIN SHEES TERRORUUDIIG
2015-11-03
Зочин:
Х
2015-11-03