“Боко Харам” пуужин үйлдвэрлэж байна
2015-11-03

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл пуужин, зэвсэг зэргийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн байна. Тус бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд пуужин үйлдвэрлэж буй үеийн зургаа нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэхүү зургийг хэт даврагчид Борно мужид авахуулсан хэмээн Тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус бүлэглэл Борно мужийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоосон юм. Тэд халдлага үйлдэхдээ ихэвчлэн буу эсвэл тэсрэх бөмбөг ашигладаг байсан бол сүүлийн үед ойр болон алсын тусгалтай пуужин ашиглах болсон билээ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн Африк дахь салбар гэгддэг тус бүлэглэл 2013 оныхтой харьцуулахад хэд дахин хүчирхэгжсэн болохыг Засгийн газраас мэдээлжээ. “Хэт даврагчид пуужин зэрэг иргэдийг олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэж эхэлсэн нь Нигерийн ирээдүй аюулд өртлөө” хэмээн НҮБ мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин