Хатан хаан хөгшрөх болоогүй
2015-11-03

Их Британийн хатан хаан II Элизабет өчигдөр Винздор голын эргээр өөрийн хайртай Карлтонлима Эмма морио унаж, салхилсан байна. Өдгөө 89 настай  хатан хаан огт санаа зовсон, айсан шинжгүй морио унаж байсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Хатан хаан өнгөрсөн оноос хойш морь унаагүй гэнэ. “Тэрбээр залуу бүсгүйчүүдээс дутахааргүй хурдалж, саад бартааг давж байсан” хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус мэдээлэл нийтэд хүрсний дараа Британийн интернэт хэрэглэгчид “Хатан хаан хөгшрөх болоогүй бололтой”, Залуучуудаас цог жавхлантай байна”, “150 наслаарай” гэх мэтээр сэтгэгдлээ хуваалцжээ. Хатан хаан долоон настайгаасаа хойш морин спортоор хичээллэсэн юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Hariult:
Hatan haan uchiraas...chi iim nasalmaar baival haan yumuu hatan bolooroi
2015-11-04
Huygaa:
Яаж ингэж урт наслаад байдаг юм бол?
2015-11-03