ХҮН МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичиг хүргүүллээ
2015-11-03

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдоржид албан бичиг хүргүүллээ

 

 

УИХ-ын 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачдын баг Халх голын сав газар ажилласан. Хүрээлэнгийн эрдэмтдийн  танталт, дүгнэлтэд үндэслэн Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлах нь зүйтэй гэж үзэж, цуцлахыг шаардсан шаардлагыг УИХ-ын  гишүүдэд хүргүүлсэн. Гэвч УИХ-аас тодорхой алхам хийгээгүй учир Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) Чингисийн талбайд тайван жагсааал зохион байгуулсан. Жагсаалд оролцсон иргэд 75 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг шаардаж байсан.  Ийнхүү тус нам Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ асуудлаар хандлаа.

 

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга:

УИХ-аас дорвитой алхам хийгээгүй учраас бид бүгд өнгөрсөн сарын 28-ны өдөр Чингисийн талбайд иргэдийн тайван жагсаал зохион байгуулсан. Энэ цуглааны үеэр 2000 гаруй иргэд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж гарын үсэг зурсан. Бид 75 дугаар тогтоолыг эсэргүүцэж зурсан иргэдийн гарын үсэг, бодлого судалгааны хүрээлэнгээс гарсан тандалт дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ц.Элбэгдоржид хүргүүлж байна.  Энэ асуудлыг анхааралдаа авч албан ёсны байр сууриа илэрхийлээсэй гэж хүсэж байна.

 

 

 

 

Хөдөлмөрийн үндэсний намын Упирдах зөвлөлийн гишүүн С.Зоригтбаатар: 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд Монгол улсын Ерөнхийлөгч газар нутаг, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө байгаа бол энэ асуудалд онцгой ач холбогдол өгч байр сууриа илэрхийлэх ёстой. Бурмаа сайдын ярьж байгаа гаднын компанид өгсөн газруудыг эргэн харж, төр өөрөө хариуцлага хүлээлгэж, учрыг нь олох ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Энэ бол зөв. Тэгэхдээ  тэр асуудлаар халхавчлаад ийм том 500 мянган га газраа  харийнханд тавьж тууна гэдэг бол байж болохгүй асуудал. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын хуралдаан дээрээ Халх голын асуудлыг авч хэлэлцэх  нь зөв юм гэж үзээд Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Халх голыг чолоот бус болгож болохгуй яагаад гэвэл овог дээдэс минь бидний толоо тэр газар халуун амь булээн цусаа рай хамгаалж байсан нутаг 1т ер нь монгол нутагт иймэрхуу байдалаар халхавч хийж гадны болон дотоод газар нутаг хэдэн бор тогрогоор огдогоо болих хэрэгтэй 2т суулийн уед газар нутагийг ийм нэрийн дор суйтгэж мал бэлчээх газар уух усгуй болгож байгааг эрхэм ноён еронхийлогч та мэдэх уу та ард тумэнтэгэй амь 1 т еронхийлогч байнаа гэж гарч ирсэн шуу мартсан бол санах тун унтсан бол сэрэх тун
2015-11-04