140 ортой хүүхдийн эмнэлэг нээгдлээ

Баянгол дүүрэгт 140 ортой хүүхдийн эмнэлэг нээгдлээ. Эрүүл мэндийн VII төвийн барилгыг дүүргийн хөрөнгөөр сэргээн завсарлаж, тоног төхөөрөмжийг нь шинэчилж, хүүхдийн эмнэлэг болгон ашиглалтад оруулсан нь энэ.
Тус эмнэлэг Баянгол дүүргийн 0-16 насны 73 мянган хүүхдэд хоёрдугаар шатны эмнэлгийн тусламжийг үзүүлэх юм. Ингэхдээ дотор, зүрх судас, шүд, физик эмчилгээ, рентген, чих хамар хоолой, арьс, харшлын чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ. Мөн лабораторийн шинжилгээ, Эхо оношлогоог ч хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ